Гадаадад буй 3500 Монгол иргэн сонгогчоор бүртгүүлжээ
Санал авах байр
2013.05.29

Гадаадад буй 3500 Монгол иргэн сонгогчоор бүртгүүлжээ

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга н.Наранбат Парламентын сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн  сонгууль бүрэн автоматжуулсан байдлаар явах бөгөөд шинэчилсэн хуулийн хүрээнд зохион байгуулагдаж буй. Одоогийн байдлаар сонгуулийн бэлтгэлийн хүрээнд нэр дэвшигчдийн мэдээллийг программд оруулах, техник технологийн бэлтгэл ажлыг хийж байгаа гэв.

Түүнчлэн гадаадад байгаа монгол иргэдийг сонгогчоор бүртгэх ажил өнөөдрөөр дуусгавар болох бөгөөд урьдчилсан байдлаар 3500 хүн бүртгүүлжээ. Энэ нь хангалтгүй тоо юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу гадаадад байгаа иргэдийн цахим болон факс, өөрийн биеэр ирж бүртгүүлэх байдлаар бүртгэж байгаа юм.