В.Путиний тойрог: Авилга, хэлхээ, самуун явдал
В.Путин ба Анатолий Сердюков
2012.12.01

В.Путиний тойрог: Авилга, хэлхээ, самуун явдал

“New Yorker” сэтгүүлийн цахим хуудаст “Putin’s circle: Corruption, connection and adultery” гэх нийтлэл гарсныг товчлон, орчуулан хүргэж байна. Энэ сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков албан тушаалаасаа буув.

Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан гэх боловч шалтаг нь зөвхөн энэ биш бололтой. Тус улсын томоохон хэвлэлүүдэд бичиж байгаагаар тэрбээр эмэгтэй албатуудтайгаа бэлгийн харилцаанд орсон нь олонд ил болж, улмаар сайдын суудлаасаа ховхорсон байна. А.Сердюков өөрийн эхнэрээс албан ёсоор салаагүй ч нууцаар тусдаа амьдардаг, яамныхаа хэд хэдэн бүсгүйтэй дотно харилцаанд орсон баримтууд хэвлэлийнхний гарт орсон аж. “Нью-Йорк Таймс”-ын чөлөөт сэтгүүлч Адам Гопникийн олж мэдсэнээр А.Сердюков нууц амрагтаа нууц мэдээлэл алдсан гэх.

Энэ бүхнээс эцэслэн дүгнэвэл В.Путиний тойрогт байгсдад гурван ижил шинж бий. Авилга, хэлхээ, самуун явдал. Харин В.Путиний тойргоос гарвал ганцхан шорон л тэнийг угтана

Энэ мэдээ олонд ил болсноос хойш А.Сердюков, Д.Петреус гэх их гүрнүүдийн батлан хамгаалах салбарын тэргүүнүүдийн ижил төстэй зүйлсийг хүмүүс гайхан, шагшицгааж байна. Тэд хоёул авлигын болон самуун явдлын улмаас нэгэн цаг дор албанаасаа бууцгаалаа. Д.Петреусын самуун явдлын холбогдогчид нь түүний эхнэр, нууц амраг, нууц амрагийнх нь нөхөр, мөн туслах ажилтан бүсгүй нь байв. Харин А.Сердюковынх түүнээс арай өөр. Шалтаг нь ч өөр байж мэдэх юм.

А.Сердюковын эхнэр нь ОХУ-ын экс Ерөнхий сайд Виктор Зубковын охин. В.Зубков нь 1990-ээд оны эхээр В.Путинтэй хамт СанктПетербургийн захиргаанд ажиллаж байгаад, түүнтэй нэлээн бат харилцаа үүсгэж амжжээ. Улмаар хүргэн хүүгээ улстөрд зүтгүүлж, бүр Батлан хамгаалахын сайд хүртэл нь дэвшүүлсэн байгаа юм.

Тавилгын наймаачнаас сайдын суудал хүртэл жирийсэн азтай эрийн өмөг нь В.Путин бөгөөд, тэр Батлан хамгаалахын сайд болмогц бүхнийг, тэр дундаа яамны өмч, хөрөнгийг өөрийн болон эрхэм ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэх болсон. Гэвч тэр ажлаасаа халагдлаа. Энэ нь В.Путиний гаргаж болох хамгийн итгэмээргүй шийдвэр байсныг хэвлэлүүд, шинжээчид гайхан шагширцгааж байна. В.Путин зүүн гараа өөрөө тайрахтай адилхан хэмээн “New York times”-т бичсэн нь оргүй биш юм.

А.Сердюков ажлын газрын бүс гүйтэйгээ амрагийн явдал үүсгэсэн гэдгийг илчилсэн Эужениа Васильевна гэгч өдгөө 13 өрөөтэй тансаг хауст амьдарч, банкны хадгаламж нь дор хаяж 10 сая ам.доллар хүрсэн гэх. Тэрбээр одоо гэрийн хорионд байгаа гэдэг боловч, энэ бол хамгаалалтын нэг хэрэгсэл хэмээн үзэх хүмүүс ч бий.

Энэ бүх хачирхалтай үйл явцуудаас эргэн дүгнэхэд В.Путин урьд урьдынхаас тэс өөр тактик хэрэглэж байгаа нь харагдах боллоо. В.Путин ойрын хүрээлэгчид, хамсаатнуудаа өөрөөсөө ангижруулж байна. Мөн саяхан л түүний дотнын шадар явсан А.Сердюковын авлигын болон самуун явдлын хэрэг мөрдөн байцаалтад шилжиж, тэрбээр 2017 он хүртэл шоронгийн хаалганы цаана байж ч мэдэх эгзэгтэй үе ирсэн. Түүний Засгийн газрын Батлан хамгаалахын сайд байсан нэгэн шүүхийн хаалга татаж байхад, эрхэм ерөнхийлөгч нэг ч хариу үйлдэл, мэдэгдэл хийхгүй байгаа нь ч сонин.

В.Путин ойрын хүрээлэгчид, хамсаатнуудаа өөрөөсөө ангижруулж байна. Мөн саяхан л түүний дотнын шадар явсан А.Сердюковын авлигын болон самуун явдлын хэрэг мөрдөн байцаалтад шилжиж, тэрбээр 2017 он хүртэл шоронгийн хаалганы цаана байж ч мэдэх эгзэгтэй үе ирсэн. Түүний Засгийн газрын Батлан хамгаалахын сайд байсан нэгэн шүүхийн хаалга татаж байхад, эрхэм ерөнхийлөгч нэг ч хариу үйлдэл, мэдэгдэл хийхгүй байгаа нь ч сонин.

ОХУ-ын улс төрийн туршлагаас харахад, дан ганц авлигын хэрэгт холбогдсон хүн шүүхээс ял авдаггүй. Тэнсэн авах, эсвэл багахан торгууль төлөөд л хэргээс мултардаг жишиг тогтсон. Харин авлига дээр амрагийн явдал хутгалдвал, энэ нь нэгэнт олны хүртээл болсон байвал гарцаагүй шоронгийн хаалга татдаг нь харин жам.

Өнгөрсөн онд гаргасан “Transparency international corruption perception index” буюу олон улсын авлигын индексээр ОХУ 182 орноос 143 дугаарт жагссан гэдгийг та мэдэж байгаа байх. Тиймээс зарим шинжээчийн таамаглаж буйгаар А.Сердюковоос ангижрахын тулд албаар самуун явдал бий болох нөхцөлийг бүрдүүлсэн ч байж болох талтай аж. Батлан хамгаалахын сайд ч гэсэн эр хүн шүү дээ. Гэвч А.Сердюков чухам юуг буруу хийж, эрхэм ерөнхийлөгчийн нөөлгөөс гарч байгаа нь одоогоор нууц байна.

Тэгвэл дээрх үйл явдлаас цаг хугацааны хувьд тун ойрхон, бүр тодруулбал энэ сарын эхэнд ОХУын навигацын хиймэл дагуулын GLONASS компанийн орлогоос 6.5 тэрбум рубль (200 сая ам.доллар) сох алга болсон мэдээлэл гарч, шуугиан тарьсан.

Тус компанийн тэргүүн Сергей Иванов гэгч эрийг ОХУ-ын хэвлэлийнхэн шалгааж байгаа ч тэр юу ч хэлэхгүй, бас мөрдөн байцаагчид түүнийг огт таньдаггүй мэт л халдахгүй байгаа аж. Учир нь Сергей Иванов мөн л В.Путиний ойрын хүн юм байна. ОХУ-ын ерөнхийлөгчид Сергей Ивановыг А.Сердюков шиг зайлуулах хүсэл байхгүй учраас тэр ийн дархан цаазтай амьтан мэт тааваар яваа ч байж магадгүй. Энэ бүхнээс эцэслэн дүгнэвэл В.Путиний тойрогт байгсдад гурван ижил шинж бий. Авлига, хэлхээ, самуун явдал. Харин В.Путиний тойргоос гарвал ганцхан шорон л тэднийг угтана.