УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин
2013.05.02

Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын дэд даргыг сонгох тухай байлаа.

   Чуулганы үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин:

Р.Гончигдорж гишүүнийг дэд дарга болгоход татгалзах зүйл байхгүй. Гэвч үүнээс өмнө УИХ-ын 26 дугаар тойрогт явагдсан дахин санал хураалтаар МАН-аас нэр дэвшсэн Д.Сумьяабазар ялалт байгуулсныг СЕХ баталгаажуулан, Ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлээд байхад тангараг өргөх асуудлыг хэлэлцсэнгүй үүнийг эхлээд шийдэх ёстой.

Ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байна.

Ард түмний сонголтын дээр хичнээн толгой байна бэ? АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэд хоногын өмнө хууль зөрчсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярьсан. Хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг бүлгийн дарга тогтоодог болсон юм уу гэж асуумаар байна.

Сонгууль 22 цаг хүртэл явах ёстой байхад 20 цаг хүртэл санал хураалт явагдана гэсэн зар сар гаруй явж байхад огт засуулаагүй шүү хэмээн ярьлаа. Мөн саяхан болж өнгөрсөн Ардчлсан орнуудын сайд нарын чуулга уулзалтаар ард түмний сонголтыг хүндэтгэдэг, цөөнхийг сонсдог гэж ярьж байсан ч өнөөдөр ард түмний сонголтыг хүндэтгэхгүй гишүүний тангараг өргүүлэхгүй байна хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин Р.Гончигдорж гишүүн “Д.Сумьяабазар гишүүнийг тангараг өргүүлэх асуудал хойшлогдсон гэж ойлгож байгаа. Аливаа асуудлыг  маргаанаар биш зөвшилцөлөөр шийдэх талруу хандах болно хэмээн хариуллаа.