УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2013.03.14

Гүүр улс төрийн цагаар Баянсэлэнгэтэй ярилцлаа

Тэрээр энэ удаагийн нэвтрүүлэгт маань өнгөрсөн намрын чуулганаар болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн төсөл болон ажлын талаар ярилцсан юм.

Тэр дундаа гэр бүлийн тухай хууль, нийгмийн даатгалыг нөхөн олгох тухай хуулийн талаар илүү онцолсон билээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс “Лобби” бүлэг байгуулсан. 

Мөн эмэгтэй гишүүдийн зүгээс цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдэд хүрч ажиллах, хүүхдээ хараад гэртээ ажилгүй суугаа иргэдэд ажлын байр бий болгох үүднээс “Хүүхэд харах үйлчилгээг” нийгэмд нэвтрүүлж ажиллахаар хэлэлцэж байсан ч одоогоор шийдэгдэж чадаагүй байгаа юм.

Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүд төрийн дэмжлэг авч чаддаггүй гэдгийг тэрээр хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.