АН-ынхан онлайнаар санал авахаар болжээ
Ардчилсан намын 4:11 уулзалт өчигдөр болов.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тус намын тавдугаар их хурал энэ сарын 8-нд болно.
Ардчилсан намынхны мэдээлж байгаагаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа.
Харин Үндэсний зөвлөлдөх хорооны хурал энэ сарын 7-нд болох юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах учиртай.
Ардчилсан намынхны мэдээлж байгаагаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа. Ардчилсан намын тавдугаар их хурлын үеэр 21 аймгийн Ардчилсан намын хуралдаанууд зэрэг эхэлж, онлайнаар холбогдон тэдний саналыг авах аж.
Харин нийслэлийн 7000 гаруй гишүүд Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт хуралдана.