УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.05.03

Г.Баярсайхан: УИХ-ын дэд даргын суудал эзэнтэй боллоо гэж харж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай хэлэлцлээ.

 Энэ үеэр гишүүн Г.Баярсайхан “Тодорхой хугацаанд эзгүүрч байсан их хурлын даргын суудал эзэнтэй боллоо гэж харж байна. Бүлэг дээр нилээн ярилцлага өрнүүлэн Р.Гончигдорж гишүүнийг дэвшүүлэхээр тогтсон”  хэмээлээ.

Их хурлаас гаргасан 57-р тогтоолыг  хэр дэмждэг бэ?

Харин хэлэлцүүлэгийн үеэр гишүүн  Р.Гончигдоржоос "Төрийн өндөр албан тушаалтан гадаадад вальютийн данстай байх нь хэр оновчтой бэ?,  Их хурлын нөхөн сонгуулиар орж ирэх гишүүдийн талаар нилээн мэтгэлцээн өрнөж байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа болон монгол улсын их хурлаас гаргасан 57-р тогтоолыг  хэр дэмждэг бэ? Мөн шинэчлэлийн засгийн газар авилгалтай тэмцэж байгаа миат, татварын хэргүүдийг цаашид хуулийн хүрээнд шийдэгдэхэд та ямар байр суурьтай байх бэ гэж асуулаа.

Харин Р.Гончигдорж гишүүн:

Төрийн өндөр албан тушаалтныг эрсдэлд орохгүй байх талаас нь хуулинд иргэнд чөлөөтэй зарим эрхийг хязгаарласан заалт оруулдаг. Хэрэв хууль тогтоогчид гадаадад данстай байгаа нь авилгаас хол байхад сөргөөр нөлөөлж байгаа бол хуулиар хязгаарлаж болно.

Хүний сонголтоор бус хуулиар л шийдэх ёстой. Нөхөн сонгууль бусад зүйлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх, тогтоодог байгууллага ажлаа хийх ёстой.  Шийдэж, тогтоогүй байхд нь бид дундуур нь орох юм бол хууль шүүхийн хараат бус байдал эвдэгдэнэ.

57-р тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой. Мөн авилгал хээл хахуултай холбоотой асуудалыг хараат бусаар нэн даруй шийдэх ёстой хэмээн хариуллаа.