2013.03.04

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн нэгдсэн хууль болгон боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа ахлаж байгаа юм.

Мөн нэгтгэх хуулиудын ижил төстэй болон зөрчилтэй заалтуудын жагсаалт гаргах техникийн ажлын хэсэг байгуулагдан, СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн ахлан ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадад байгаа иргэдээс санал авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх нөхцөл боломжоор хангах зэрэг хэд хэдэн дэвшилттэй заалтуудыг оруулсан. Тиймээс эдгээр заалтуудыг нэгдсэн оруулах шаардлагатай гэж ажлын хэсгийнхэн үзэж байна. Үүний дээр хуулийн төсөлд нэр дэвшигчид шашны зан үйлийг ашиглах эсэх талаар тодорхой заалт оруулах хэрэгтэй байгаа ажээ.