Энэ үеэр хотын дарга “Ямар нэртэй гэнэ ээ, “Си Эф Си” гэнэ үү.
2013.05.24
Хотын даргыг гайхшруулсан гадаад нэрс
Үүл баатрыг нэг зүйл ихэд гайхшруулсан гэнэ. Түүнийг авто замын засвар шинэчлэл хийж буй компаниудын төлөөллүүдтэй уулзахад ихэнх компаниуд гадаад нэртэй байсан нь тогтоох нь битгий хэл сонсоод дуудахад ч хүнд байжээ.
Энэ үеэр хотын дарга “Ямар нэртэй гэнэ ээ, “Си Эф Си” гэнэ үү. Ямар хачин хачин нэртэй юм бэ” хэмээн шогширч, уулзалтад оролцогсдыг хөгжөөгөөд авсан юм.
Нээрээ ч нийслэлийн бүтээн байгуулалтад оролцож буй ихэнх замын барилгын компаниуд “ОДНД”, “Эсто”, “Беринг”, “Чи Чи Ха Ар”, “Эйч Кэй Би интернэшнл”, “Пи Си Эф” зэрэг хэл халтирмаар гадаад нэртэй юм билээ.