Эхний зургаан байршилд гэхэд 47.000 айлын орон сууц баригдана
Улсын их хурлын чуулган 2013.02.01 -ны өдрийн хуралдаан
2013.02.04

Эхний зургаан байршилд гэхэд 47.000 айлын орон сууц баригдана

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.02.01/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайдЦ.Баярсайхан танилцууллаа.

Улаанбаатар хот нь  хот төлөвлөлтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон 5 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж, 1954 онд боловсруулсан анхны ерөнхий төлөвлөгөөнд 1963, 1974, 1986, 2002 онуудад тодотгол, шинэчлэл хийгдсэн ажээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр барих орон сууцны хорооллын асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын хөгжлийн тав дахь ерөнхий төлөвлөгөөнд 2020 онд нийслэл хотын хүн ам 1.65 сая, үүнээс Улаанбаатар хотын хүн ам 1.15 сая, 2010 онд нийслэл хот 1.135 сая, Улаанбаатар хот 1.0 сая хүн амтай, хүн амын нягтрал 180 хүн/га болохоор тооцсон ч 2010 оны байдлаар нийслэл хот 1.162 сая, Улаанбаатар хот 1.244 сая хүнтэй болсон нь Монгол Улсын хүн амын 40.5 хувьтай тэнцэж байгаа юм байна.

Улаанбаатар хотын хөгжлийн удаа дараагийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалттай бус, зах зээлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн жилүүдэд хот, тосгоны нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого орхигдон засаг захиргааны хөгжлийн удирдлага давамгайлснаас Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын нэгдсэн бодлого алдагдаж, 2000 онд нийслэлийн нэг км2 нутаг дэвсгэрт 162 хүн оршин сууж байсан бол 2010 онд 246 хүн/км2 болж, хүн амын нягтрал төлөвлөснөөс 1.4 хувиар өсчээ. Манай орны хүн амын 40 гаруй хувь нь нийслэл хотод суурьшсанаар Улаанбаатар хотын байгаль орчин гамшгийн хэмжээнд хүрч, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн төдийгүй Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлал өндөр болжээ. Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн өнөөгийн байдал нь Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжил, хот, тосгоны хөгжлийн бодлого, түүнийг тууштай хэрэгжүүлэх, хяналт тавихад нийцсэн засаг захиргааны бүтэц, удирдлагын тогтолцоо зэрэг төрийн бодлогын түвшинд авч үзэх хот байгуулалтын олон асуудлыг хөндөж байгаа аж.

Ц.Баярсайхан:

Э.Бат-Үүл:

Ц.Баярсайхан:

Э.Бат-Үүл:

Ц.Баярсайхан:

Э.Бат-Үүл:

Ц.Баярсайхан:

Э.Бат-Үүл:

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Улаанбаатарт нийт хүн амын 40 хувь нь суурьшжээ. Нийслэлд 2030 он гэхэд хүн амын  50.3 хувь нь суурьших нь. Нийслэлийн хүн амын төвлөрөлийг бууруулахад ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ гэж асуулаа.

Л.Энх-Амгалан:

Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлд суурьшиж хүн амын хөдөлгөөнийг сааруулахаар төлөвлөгөөнд тусгаж байгаа ч олон улсын байгууллагууд хотын хүн ам нэмэгдэн  2 сая давна гэсэн тооцоог гаргаад байгаа. Гадны бусад оронд олон том хотууд байдаг бол манайх ганцхан л том хоттой. Тэгээд хот руу чиглэх хөдөлгөөнийг хязгаарлахад хэцүү. Тийм болохоор хот байгуулалтын үндэсний хэмжээний бодлого гаргах цаг болсон гэлээ.

С.Бямбацогт:

М.Энхболд:

С.Бямбацогт:

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.