Бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан энэ төслийг учир дутагдалтай гэж үзсэнээр МАН-ын бүлгээс завсарлагаа авлаа.
2013.04.26

"Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг 14 хоногийн дараа хэлэлцэнэ

Өөрийн гэсэн гэр оронгүй байгаа ахмадуудаа халамжлах үүднээс нийслэлд "Ахмадын орон сууц-4000” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа.

Хийсэн бүтээснээ төрд үнэлүүлсэн ахмадуудаа халамжлах нь зүйтэй гэдэгт иргэдийн хурлын төлөөлөгчид санал нэгдэж байгаа ч өмчлүүлэх гэдэг дээр нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй.

МАН зүгээс энэ асуудалд завсарлага авахыг хүслээ. "Яг ажил эхлэх үед хааж бооллоо дахиад 14 хоног хүлээх хэрэг үү" гэснээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дунд ширүүхэн маргаан өрнөсөн байна.

Засаг захиргаа энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэллээ.

Нийслэлийн удирдлаганд орон сууцтай болох хүсэлтэй 10 мянга гаруй иргэд хандсан байдаг. Тэдний асуудлыг шат дараатай шийдэхээр хөтөлбөр боловсруулж байгаа.

Эхний ээлжинд орон сууц нэн шаардлагатай байгаа ахмадуудынхаа орон сууцыг авч хэлэлцэж байгаа үүний тулд юуны түрүүнд "Улаанбаатар орон сууц" санг байгуулах ёстой.

Сангын журамыг өнгөрсөн долоо хоногт баталсан өнөөдөр эцэслэн батлах учиртай байсан. Төрөөс ахмадууддаа зориулан ашиглалтын зардлаа төлөн насан эцэслэлтээ амьдрах сууцыг нь бэлдэж өгч байна. Үүнийг ахмадууд ч дэмжиж байгаа хэмээн Монгол ардын намынханд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл:

Бид өнөөдрийг хүртэл өмч хувичлалыг хийхдээ татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгнийг өмчтэй болгохгүй тиймээс бид газрын үнэгүй өмчлүүлж байсан.

Асуудлыг аль талаас нь шийдвэр гаргаад ирэхэд МАН ялихгүй шалтгаанаар завсарлага авах гэлээ. Хувийн компани бүхэл бүтэн хороолол босгож болж байна. Тэгэхэд засаг захиргаа энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэллээ.

Ахмадын хороолол баригдах эхний байршилийг Сүхбаатар дүүргийн ногоон нуур орчимд долдугаар хороололд барихаар төлөвлөсөн.

Эхний ээлжийн загварыг 40-50 мкв бүхий 1-2 өрөө зургаан давхар нийтдээ 360 айлын орон сууц баригдахаар болсон. Бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан энэ төслийг учир дутагдалтай гэж үзсэнээр МАН-ын бүлгээс 14 хоногын завсарлагаа авч дахин хэлэлцэхээр болголоо.