Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аргыг боловсруулсан
Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүд сэдвээр хөдөлмөрийн яамны ХЗЗАБДХ-ын дарга Ц.Амартөгстай ярилцлаа.
- Өнөөдрийн хөдөлмөрийн бодлого- хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэгт ямар сэдвээр илтгэл тавьсан бэ?
Дунд хугацаанд Хөдөлмөрийн эрхлэлтийн талаар баримталж байгаа бодлого түүний шинэчлэлтэй холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд байгаа иргэдийн яаж дэмжиж байна бэ гэдэг дэмжлэгийн аргыг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийлээ. Дэмжлэгийн аргын хөтөлбөрт суурилсан байдлаар зохион байгуулж байгаа. Найман үндсэн хөтөлбөр батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн.
- Хөтөлбөрийг товч танилцуулахгүй юу?
Байгууллагын дотоод журам нь хэзээч хөдөлмөрийн хуулийн заалтааас доогуур түвшинд байж болохгүй.
Хүний нөөцийн менежрүүд оролцож байгаа болохоор ажил олгогчыг дэмжих ямар боломж байгааг бид танилцуулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, 40-өөс дээш насныхан, ажил олоход хүндрэлтэй байдаг учир эдгээр бүлгийн хүмүүсийг ажлын байраар хангах, хангаж байгаа аж ахуй нэгжид урамшуулал дэмжлэг үзүүлэх талаар танилцуулсан.
- Хөдөлмөр эрхэлж байгаа залуус ур чадварын хувьд ямар байна?
Төгсөж байгаа залуучуудын хувьд харилцан адилгүй бэрхшээл тулгарч байгаа. Үүнд ур чадварын шаардлага сул, эзэмшсэн мэргэжилд тохирсон ажил олдохгүй байх гэсэн бэрхшээл бий.
Тиймээс хөдөлмөрийн яамнаас залуусын ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрт бэлдэх үйлчилгээний хэлбэрийг боловсруулсан байна. Жишээлбэл ажил яаж хайх, ажил олгогчидтой ярилцлаганд яаж орох бэ? Гэсэн мэдээлэл хөтөлбөрийг танилцуулсан юм. Үүний зэрэгцээ ажилд авсан тохиолдолд санхүүгийн урамшуулал олгохоор ярилцаж байгаа.
- Санхүүгийн урамшууллыг тодруулбал?
Хэрвээ ажилтан төгссөнөөс хойш зургаан сар болон түүнээс дээш хугацаагаар ажилд орж чадахгүй байгаа тохиолдолд ажил олгогч ажилд авч тогтвор сууршилтай ажиллуулах юм бол цалингын сангаар дэмжлэг үзүүлэх юм.
Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зүйл заалт байдаг. Үүнийг хэрэгжүүлж ажиллаж байгаа энэ талын сургалтыг ч нэмэгдүүлж байгаа.
- Хөдөлмөрийн харилцаанд маргаан асуудал хэр тулгардаг бэ? үүнийг яаж зохицуулах уу?
Ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн харилцаанд орж хоорондоо баталгаажуулсан хөдөлмөрийн гэрэээнд заасны дагуу байх зохицуулах ёстой. Гэрээ байгуулсанаас хойш үүсч байгаа санал зөрөлдөөн бэрхшээлийг хөдөлмөрийн тухай хуулийн маргаан зохицуулах хуулиар зохицуулагдана. Мөн байгууллагын дотоод журам нь хэзээч хөдөлмөрийн хуулийн заалтааас доогуур түвшинд байж болохгүй.