Н.Тэгшбаяр: Иргэдэд өдөр бүр нээлттэй ажиллая гэсэн уриалга гаргаж байна
Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар иргэдэд хаалттай биш нээлттэй байгууллага гэдгээ сэтгүүлчдээр дамжуулан уламжиллаа. Тус газрын дагын үүрэг гүйцэтгэгч, Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяртай цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ямар мэдээлэл өгөхийг хүссэн бэ?
-Манай Цөмийн энергийн газар нь иргэдэд нээлттэй ажиллах зорилгоор өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийлгэлээ. Хүмүүс цацраг идэвхит бодис, цацраг идэвхи гэж аюултай зүйл байдаг гэж буруу ойлголттой яваад байна. Бид энэхүү буруу ойлголтыг залруулах үүднээс иргэн бүрт нээлттэй байж манайд хандсан хүн бүрт мэдээллийг шуурхай өгнө.
-Цөмийн энергийн газрын ажлын үндсэн чиглэлийн талаар ярихгүй юу?
Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газарт өнөөдөр Дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрмж, судалгааны техник хэрэгсэл бүрэн байна.
- Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газарт өнөөдөр Дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрмж, судалгааны техник хэрэгсэл бүрэн байна. Мөн гадаадын өндөр хөгжилтэй оронд энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчин манайд ажиллаж байгаа. Манайх иргэдийн аюулгүй байдал, цацраг идэвхит бодис, техник технологийн хяналтыг хийдэг. Иймээс бид сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр ажилладаг газрууд, хувь хүн бүртэй хамтарч ажиллах үүднээс нээлттэй урилга тараасан.
-Цацраг идэвхит бодис гэхээр хүмүүс хор хөнөөлтэй байдаг гэж ойлгоод байдаг. Энэ талаар?
-Өнөөдөр бидний эргэн тойронд байгаа ихэнх технологид цацраг идэвхит байдал оршиж байдаг. Жижигхэн зайнд ч байгаа, эмнэлэгийн тоног төхөөрөмжинд ч байгаа. Гэхдээ тэр бүгдэд нь зөвшөөрөгдсөн хэмжээнд оршиж байдаг. Манай байгууллага бүх газар нь хяналт тавьж аюулгүй байдлыг хангаж байдаг. Иймд иргэд та бүхэн буруугаар битгий ойлгоочээ.
Хэрэв ямар нэгэн тодруулах зүйл байвал манай байран дээр ирээд бүх мэдээллийг авч болно.
-Цацраг идэвхит төхөөрөмжийг ашиглаж байгаа байгууллагуудын судалгаа байгаа юу?
-Бидэнд бүх мэдээлэл судалгаа байгаа. Эрүүл мэндийн 126 байгууллагад 326 аппарат тоног төхөөрөмж ашиглагдаж байна. Мөн цэрэг армийн байгууллагад ашиглагддаг.
-Сүүлийн үед ураны олборлолтын асуудал их яригдаж байна?
-Шинэчлэлийн Засгийн газар, манай байгууллага, ард иргэд бүхэлдээ уран олборлолтын эсрэг байна. Мөн уран олборлолтын нэг лиценз олгогдоогүй байгаа. Харин хайгуулын лиценз 16 олгосон. Иргэд буруугаар ойлгож болохгүй. Бид олборлолтын биш хайгуулын лиценз олгосон гэдгийг дахиад хэлье.