Боловсролыг “Боловсруулагч”
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.05.21

Боловсролыг “Боловсруулагч”

 АН-ын залуу лидер Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны салбарыг толгойлж эхлэхдээ л боловсролын салбарын хүнд суртал гажуудлыг арилгах дөрвөн зорилт дэвшүүлж байсан.

Боловсролын удирдлага, менежмент чанарын үнэлгээ, хяналтыг шинэчлэх, багшийн хөгжлийг сайжруулах, хувь хүний хүсэл зорилгод тулгуурласан хөгжлийн шинэчлэлийг хийх, сургалтын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэлийг хийхээ амлаж байсан. Тэр амласандаа хожуу ч болов хүрч эхэллээ.

Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалтыг Засгийн газраар хийлгэж, дэмжүүлж чадсан нь нэлээд том амжилт. Төгсөөд ерөнхий боловсролын сургуульд элсэгчийг элсэлтийн ерөнхий шалгалтад 750-иас дээш оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөр боллоо.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 750-иас дээш оноо авбал сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.

Өөрөөр хэлбэл, багшлах боловсон хүчний асуудалд гол анхаарлаа төвлөрүүллээ. Сүүлийн үед их, дээд сургууль төгссөн залуус, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэдлэгийн төвшин, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн чадвар сул дорой болсон.

Тэгвэл энэ удаагийн Засгийн газрын шийдвэр багшийн хөгжлийг сайжруулах сайдын амлалтын нэг нь болж байна. “Эрхийн балайг эмчилье” нэртэй ном бичиж, хүүхдийн хүмүүжил, боловсролд анхаарахын чухлыг сануулж байсан сайд дээрх ажлаараа иргэдээс нэмэх оноо авч чадлаа.

Ирэх намар гэхэд хэд хэдэн шинэ цэцэрлэг сургууль ашиглалтад орно. Энэ бас л түүний амжилт. Харин сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хүнд суртлыг арилгаж, таван настай цэцэрлэгийн хүүхдээс эхлээд арван жилийнхэн, дөрвөн жил юм сурсан сураагүй их дээд сургууль дүүргэсэн оюутнуудын хавтгайрсан хонхны баярыг л цэгцэлчихвэл...