2012.02.08
Их дээд сургуулиуд магадлан итгэмжлэлийн үнэлгээний ажлыг эхлүүлнэ
АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP) -өөр магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг Санхүү эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль эхлүүлсэн.
Дэлхийн олон улс орны нэр хүндтэй их сургууль, коллежүүдийн гишүүнчлэлтэй тус зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэхээр ШУТИС-ийн КТМС, ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль, "Сэрүүлэг" дээд сургууль, "Сан" дээд сургууль, "Этүгэн" дээд сургууль, "Идэр" дээд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн дээд сургууль болон Үндэсний дээд сургууль зэрэг арван сургууль нэр дэвшигч гишүүнээр элсээд байна.
Эдгээр сургуулиудын өөрийн үнэлгээний ажлыг эхлүүлэхээр 2012 оны 2-р сарын 08-наас 09-нд БСШУЯ, ACBSP, БМИҮЗ хамтран олон улсын "Магадлан Итгэмжлэл" сэдэвт сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Энэхүү сургалт семинарт АНУ-ын ACBSP -ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.