УИХ-ын олон нийттэй харилцах, мэдээлэл сурталчилгааны хэлтсээс гаргадаг Парламент энэ цагт нэвтрүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо.
2013.03.19

Н.Удвал: Хүн бүр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байдаг

2013 оны 1 сарын 3- ны өдөр сэтгэцийн эрүүл мэнийн тухай хуулийн шинэчилсэн найруулага батлагдсан. Эрүүл мэнд гэдгийг бид цогцоор нь биеийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гэсэн гурван үндсэн хэсгээс бүрэлдүүлж ойлгох хэрэгтэй.

2000 оноос өмнө бид сэтгэцийн эрүүл мэнд гэдгийг шар хаданд байрлах сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа хүмүүсээр л төсөөлдөг байсан. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамгаалах суурь  зарчим, дүрэмийг баталсанаар манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн хууль батлагдсан юм.

Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хүний амьдрах орчин, ажлын байрны нөхцөл, хамт олны харилцаа зэргээс үүдэлтэй.

Бараг хүн бүр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байдаг гэж хэлж болно.

Одоогийн байдлаар сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тогтоох судалгаа хийгдэж байгаа. Өнөөгийн бодит байдлыг тогтоож чадсанаар цаашдаа хийх ажлын явц тодорхойлогдох юм. Манай улсын нийт хүн амын 72 хувь эрүүл, 25 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, харин 3 хувь нь сэтгэцийн эмгэгтэй. 2011 оны байдлаар сэтгэц зан үйлийн эмгэгтэй 22 мянган хүн идэвхитэй хяналтанд эмчлэгдэж байгаа гэсэн судалгаа байдаг.

Хүн болгонд сэтгэцийн анхан шатны тусламж үзүүлдэг байх мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ их байна. Бүх эрүүл мэндийн байгууллага болон албан газруудад сэтгэл зүйчтэй болгоход анхаарч энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд санхүүжилт шаардагдах болно хэмээн эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдрийн нэвтрүүлэгт ярилаа.