Байгууллага бүр сэтгэл зүйчтэй болох хуулийн төсөл дэмжигдлээ
Улсын их хурлын чуулган 2012.12.14 ны өдрийн хуралдаан
2012.12.18

Байгууллага бүр сэтгэл зүйчтэй болох хуулийн төсөл дэмжигдлээ

2012.12.14 ны Үдээс өмнө 11 цагаас эхэлсэн чуулганы хуралдаан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр эхэлсэн.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн танилцуулгын дараа танилцуулгатай холбоотой асуулт асуух гишүүн төдийлөн олон байгаагүй ч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, сүүлийн үед Монголд бөөгүй айл, бөө лам дээр очдоггүй хүн бараг байхгүй болсон. Энэ нь нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой. Тиймээс ч өнөөгийн нийгэмд сэтгэлзүйч маш их хэрэгцээтэй байгаа гэдгийг хэлж байв.

Хуулийн төсөлд Төрийн байгууллага болон аж ахуй нэгжүүд сэтгэлзүйчтэй байхаар тусгасан нь шилжилтийн дараах манай улсын хувьд ихээхэн цагаа олсон байна гээд нийгэм хамт олны дотор таатай орчин үүсгэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрх ашгийг дээшлүүлэх зэрэг асуудлуудыг оруулж ирсэн нь зөв зүйтэй болжээ хэмээн гишүүд онцлоод шинэчилсэн найруулгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.