Г.Бурмаа: Ажлын байрны эрсдлийг бууруулахад зөвлөгөө өгдөг
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга Г.Бурмаа
2013.05.20

Г.Бурмаа: Ажлын байрны эрсдлийг бууруулахад зөвлөгөө өгдөг

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга Г.Бурмаатай ярилцав.

-2000 оноос хойшхи аж ахуй нэгжүүдээс аль салбарт эрсдэлтэй ажлын байраар үнэлэгдсэн бэ?

Манай төвөөр үнэлгээ хийлгэж байгаа газрууд ихэнхдээ геологи, уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүд байдаг. Сүүлийн үед барилгын салбар, хими цэвэрлэгээ, оёдлын үйлдвэр гэх мэт газрууд хийлгэж байна. Ерөөсөө ажлын үнэлгээ хийхийг хүссэн байгууллагад үнэлгээ хийдэг. Угаасаа хөдөлмөрийн хуулинд аж ахуй нэгж жилд нэг удаа ажлын байрны үнэлгээг хийлгэх ёстой гээд заачихсан. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд үнэлгээг хийлгэх ёстой.

-Үнэлгээ эрсдэлтэй гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

Эрсдлийг яаж бууруулах вэ гэдэг талаар мэргэжлийн зөвлөгөөг тодорхой хугацаатай өгч, зөвлөгөөг хэр хэрэгжүүлж байгааг нь хянадаг. Бид Мэргэжлийн хяналтын газартай хамтарч ажилладаг.

-Оффисын ажлын байранд ямар эрсдэл учирч болох вэ?

Оффисын ажилчинд нэгдэх ногдох квадрат метрийн хэмжээ, компьютерын үүсгэх долгионы хэмжээг үнэлнэ. Мөн бага зайтай өрөөнд ажиллавал долгионы үйлчлэлээс болж халуун үүсч, агаарын урсгал багасахаас болж аюулгүй ажиллагаа зөрчигдөнө.

Түүнээс биш мэргэжлээс шалтгаалсан өвчин, осол гарахгүй. Гэлээ гэхдээ зай багатай, олон компьютертэй, агаар муутай орчинд хүн амархан ядарч сульдаж, улмаар ажлын бүтээмж багасдаг.