9 сарын хугацаанд барилга дээр гарсан ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн гэмтжээ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцууллаа.
УИХ-ын даргын 2012 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлтээ Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулан, хуралдаанаас уг асуудлаар УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэрэгжиж буй эсэхэд хийсэн шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 594 обьект, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер, техникийн ажилтан хамрагдсан юм байна.
2012 он эхний 9 сарын байдлаар 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн бэртэж гэмтжээ.
Шалгалтад хамрагдсан барилгын 594 обьектоос давхардсан тоогоор 168 нь барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй ажлаа эхэлсэн, магадлал хийлгэж баталгаажуулаагүй зураг төслөөр барилын ажил гүйцэтгэсэн бол 29-ыг нь тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн гэх мэт олон зөрчил илэрчээ.
Ажлын хэсэг барилга байгууламж барих, тусгай зөвшөөрөл авах, түүнд хяналт тавих үйл ажиллагаанд хүнд суртал, дарамт нэмэгдэж, шан харамж авлигын асуудал үүссэнээс хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байдалд хүрчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм байна. Ингээд дээрх зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын төслийг ажлын хэсэгт орсон УИХ-ын нэр бүхий гишүүд боловсруулсан юм байна.
Тогтоолын төслийг НББСШУ-ны байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм байна. Ингээд гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, албан тушаалтнууд барилга барих зөвшөөрлийг буруу замаар өгснөөс болоод аж ахуйн нэгж хөрөнгө мөнгөө гаргаад барилга барьчихдаг. Гэтэл ийм барилгыг буулгах тухай заалт тогтоолд байна. Хүний өмчид шууд халдах асуудлыг практик дээр яаж зохицуулах гэж байгаа юм бэ. Хөрөнгөө оруулсан аж ахуйн нэгжийн хохирлыг хэн төлөх вэ хэмээн лавласан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МХЕГ, Улаанбаатар хотын удирдлага, Барилга, хот байгуулалтын яам хамтран шалгалт явуулсан. Шалгалтын явцад 15.000 гаруй зөрчлийг илрүүлсэн. Тогтоолын төслийг боловсруулахдаа зүйл заалт тус бүрээр нь ажлын хэсэг дээр хэлэлцсэн. Зөвшөөрөлгүй баригдсан маш олон барилга бий. Тодорхой зөвшөөрөлтэй ч байна. Зөвшөөрөл авахад албан тушаалтан нь авлига авсан тохиолдол ч байгаа. Олон асуудлыг нягтлан судлах ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар төсөлд тусгасан. Хувь хүний, өмчлөгчийн эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ барилгын салбарт яагаад ийм замбараагүй байдал бий болов гэдгийг тогтоож байж албан тушаалтанд хариуцлага тооцдог механизмыг бий болгоно гэж бодож байгаа гэж хариулсан.
Н.Энхболд:
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хууль тогтоомж, стандарт зөрчин барьсан барилгыг буулгах, холбогдох хуульд заасны дагуу өөр зориулалтаар ашиглах тухай төсөлд тусгажээ. Энэ талаар тодруулмаар байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хариулснаар, хууль тогтоомж болон стандарт зөрчиж барьсан барилгыг өөр зориулалтаар ашиглах эрх нь тухайн орон нутгийн засаг даргад байгаа юм байна. Тэр хуульд заасан эрхээ хэрэгжүүлээч гэж байгаа аж. Чингэлтэй дүүргийн нутагт хууль бусаар барилга барьж байхад мэргэжлийн байгууллага ямар ч арга хэмжээ авахгүй байсаар хүний аминд хүрсэн шүү дээ гэж бээр нэмж хэлсэн.
Л.Энх-Амгалан:
Р.Бурмаа:
О.Баасанхүү:
Б.Гарамгайбаатар:
УИХ-ын гишүүд татан буулгах барилга гэдэг нь хэд байгаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөнөөс болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг хэрхэн судлан шийдвэрлэх талаар ч тодруулж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдээлснээр, зөрчилтэй барилгын тоо, байршил, аж ахуйн нэгжийн нэрсийг ажлын хэсгээс ирүүлснйиг гишүүдэд тараасан гэлээ. Тэрбээр, “Мэргэжлийн байгууллага ажлаа хийгээгүйгээс 21 настай залуу амиа алдсан. Төрийн хариуцлагагүйн улмаас иргэд амь нас хохирсон бол нөхөн олговрыг олгох ёстой. Ийм үүднээс тогтоолд тодорхой заалтыг оруулсан. Засгийн газар судлан шийдвэрлэх талаар заасан байгаа” гэлээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.