Хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан
2013.02.06

Хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Тус байнгын хороодын өмнөх хамтарсан хуралдаанаар дээрх тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж,  чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхын дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд бүрэн тусгаж, хуулийн төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засварыг хийсэн юм.

Энэ удаад байнгын хороодын хамтарсан хуралдаанаар  чуулганы нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төсөл болон байнгын хороодын дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.