Ирэх өдрийн улаач, энэ цагийн хөтөч
Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.02.18

Ирэх өдрийн улаач, энэ цагийн хөтөч

“Олуулаа ялна шүү” гэсэн үгийг итгэл дүүрэн хэлсээр тэр 2012 оны сонгуулийн гараанд гарсан. Олуулаа ялж чадсан. Монголын төрийн эрхийг барих боломжийг, бодлого зорилгоо хэрэгжүүлэх эрхийг Ардчилсан Намд авчирсан Норовын Алтанхуяг энэ оны “Алдартан” гар цааг үй мөн. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдын тамгыг атгасан энэ эрхэм зөвхөн тамга барьж, эрх эдэлсэн Тэргүүн сайд байхыг хүсээгүй, Монгол оронд өнөө хэр дутагдаж буй шинэчлэлийн салхийг урин залж, ард түм нээс алдагдаж буй ардчиллыг эгүүлэн авчрах ариун зорилгыг тээж яваа.

Авлига, шударга бус явдал, олигархи эрх мэдлийг халж, бүх шатанд зөв шинэчлэлийг эхл үүлэ хийн төлөө түү ний тэргүүлсэн Засгийн газрын хэрэг жүүлж буй үйл ажиллагааг ард олны дий лэнх олонх таа шаан дэмжиж буй. Иргэдийн оролцоо той төрийг төвх нүүлэх зорил год нь ч ам сайтай байгаа. Аливаа төр, засгийн үйл ажиллагаа ард түмнээ түшсэн цагт л амжилтад хүрдэг үнэмлэхүй үнэнийг жишиг бол гох аваас Н.Алтанхуяг сайдын аян олзтой байна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.

Тэрбээр бутарсныг эвлүүлэгч, булаалдсаныг зохицуулагч, эвийг эрхэмлэгч, чигийг баригч прагматик хүн.

АН-д, Монголын төрд чухамхүү ийм чанар дутагдаж байсан тул Н.Алтан хуягийн Засгийн газрын тэрг үүний албанд морилсон энэ цаг хугацааг тохиолдлын биш, тохирол зохирлын хэмээн үзэж болох талтай. Монгол орон сэргэн хөгжих, хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн жам замд хөл нийлүүлэх цаг ирснийг хүн бүхэн мэдэж, мэдэрч байгаа. Гагцхүү олигтой хөтөч үгүй өнөөг хүрэв. Зам алсалбал, хөсөг саатвал монголчууд бүхлээрээ алдана, бүтнээрээ гарз тээнэ. Тиймээс Н.Алтанхуягийг алгуурладаггүй, алдаа тээдэггүй, ирэх өдрийн улаач, энэ цагийн хөтөч байгаа сай хэмээн хүсэж буй. Энэ их итгэл найдварыг өвөрлөж, өвөрлөсөндөө өөриймсөж, өр зүрхний угаас Монголоо гэх сэтгэл 27 дахь Ерөнхий сайдад байгаа буй за.