Хөдөлмөрийн яам ажил олгогчдын захиалгыг авч эхэлжээ
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 11 дүгээр сарын эцэст 40.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.4 мян.хүнээр буюу 35.7 хувиар буурчээ.
2012.12.28

Хөдөлмөрийн яам ажил олгогчдын захиалгыг авч эхэлжээ

Хөдөлмөрийн яамнаас уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтнийг бачтгэх үүднээс сургалт зохион байгуулах боломжийг ажил олгогч, аж ахуйн нэгжүүдэд олгохоор бблжээ. Сургалтад хамрагдах хүнийг ярилцлага хийн сонгох бөгөөд, хичээл нь ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэх юм байна. "Оюутолгой" компанийн санхүүжилтээр хийгдэх сургалт онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон хэлбэрээр явагдах аж.

Харин сургалтын хугацаа нь мэргэжлийн агуулга, стандартаас шалтгаалан 5-6 сар үргэлжлэх гэнэ. Ийнхүү төгсөгчдийг ажлын байраар хангах аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчид захиалгаа ирэх сарын 15-н хүртэл тус яамны Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвд ирүүлэх ёстой юм байна.