Цасан далайд буугаад мордсон минь
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ҮХХААЯ-ны дэд сайд Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй хэсэг нөхөд энэ удаагийн зудын асуудлаар Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай,
2013.01.24

Цасан далайд буугаад мордсон минь

Одоогоос 20-иод жилийн өмнө "Цасан далайд бичсэн тэмдэглэл" гарчигтай материалаа "АЭ" сонинд бичиж билээ. Эрхлэгч Ц.Балдорж гарчгийг огт засаагүй юмдаг. Болж байна гэж үзсэн байх. Тэр жил бичин жилийн сүүл, тахиа жилийн тархинд зуд "харваж" билээ. Увс аймгийн Малчин суманд зудын байдалтай танилцахаар очсон гадаад дотоодын хүмүүсийг тээсэн нисдэг тэрэг осолдсон. Тухайн үед монголчууд осолдсон онгоцыг чадах ядахаараа эрж хайсан ч ололгуй хэд хоносон. Харин нэгэн эстони эр газрын зураг дэлгэн тавиад "Танай онгоц Зүрх нэртэй хайрханд осолджээ" гээд хэлчихсэн нь Марзаас агаарын замаар таван км-т унасан байж билээ. Онгоцны сэгийг зөвхөн монголчууд, монголын нисгэгчид л олсон юмдаг. Тэр жил Монголд ёстой л нэг зуд болсон доо. Монголчууд яагаад "зуд" гэдэг үгийг сонгосон бэ гэдэг нь тун сонин санагддаг юм. Яагаад ч юм бэ өнөө жил "зуд зулагтай" гэж бишгүй ярьдгийг хүмүүс зөв гэж үзэх болов. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 90 хувь цастай байна. Яах аргагүй зуд ирэх нь тэр. Зудыг зутралгүй давчих юмсан гэж хэн хүнгүй хичээж байна. Тэр дундаа сайн, муугаа бишгүй дуудалцсан УИХ-ын эрхэм гишүүд, эвслээс бүрдсэн Засгийн газар хүртэл зуданд томилогдов. Энэ удаагийн УИХ, Засгийн газар зудтай тэмцэх комиссыг байгуулав.

Тэр комисс хэрхэн ажиллаж байгааг сэтгүүлч бид нүдээр үзлээ. Хаа очиж зуд зулагтай ч өнөөдрийн УИХ, Засгийн газрын томилогдсон гишүүд ажилдаа шуурхай орлоо.

Хөдөөгийн малчин түмэн тэднээс "Та аль намын хүн бэ?" гэж асуухгүйг бодоход бидний сонголт зөв бололтой юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ҮХХААЯ-ны дэд сайд Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй хэсэг нөхөд энэ удаагийн зудын асуудлаар Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймагт ажиллалаа. Монгол түмнийг холбодог нэг асуудал бол зуд. Энэ удаад ч тэднийг малчин түмэн сайхан сэтгэлээр хүлээн авлаа.

Бидний эхний буусан газар Өвөрхангай аймгийн Хужирт сум байв. Буух буухдаа тус сумын нэгдүгээр багт буув.

Хөдөө ямархан байгаа бол хэмээн санаа алдан суудаг бид цаг агаар, хөдөөгийн аж амьдрал хүндхэн байгааг мэдрэв.

 Хад чулуу, хана хэрэм шиг энэ газар мал хашигджээ. Үнэхээр тэдний хашсан мал бэлчээрт гарах ямар ч боломж алга. Гэтэл удахгүй мал төллөнө гэж байгаа. Цаг хүнд байна яана даа гэхээс өөр бодол огт буусангүй. "Зуд, зуд" гэхээр малчин хүртэл дуугүй болчих юм даа. Яагаад ч юм бэ, социализмын үед "зуд" гэдэг үг үгийн сангаас хасагдаж байсан нь санагдана.

Гэхдээ малчин ард ямар ч хатуу зуд ирлээ гэсэн даваад гарна даа гэсэн сэтгэлтэй. Мал хувьд очсон нь зөв байжээ.

Угаасаа монгол хүний хувьд мал том баялаг. Албан ёсны мэдээгээр малын тоо хэд болов гэдгийг ҮХААХЯ бүртгүүлэхдээ нууж байсан. Тэр үед бид яахаараа энэ яам мэдээгээ нуудаг байна гэж бодож байсан ч өнөөдөр малын тоо хэд вэ гэж асуувал хариулт тодорхой байхаар байна. Хужиртад гэхэд л "мал муухан байна шүү" гэж байхыг сонсохдоо зөвхөн мал ч биш хөдөөд амьдрал хүнд байна даа гэж бодогдсон. Өвөрхангайн Хужирт сумынхан амьдрал муу байлаа ч төр, засаг яаж ийгээд бүгдийгээ аваад гарчихна даа гэж найдаж байгаа нь тодорхой харагдсан.

Бидний анх буусан Баянхонгорын Галуут суманд "Мал эсэн мэнд байхад бид болж л таарна" гэсэн бодол малчдын дунд эргэлдээд байх шиг санагдана. Тэдний хувьд төрийн сайн, муу яамай. Яаж ийгээд хэдэн малаа зудаас зайлуулах гэсэн бодолтой байгаа нь мэдрэгдсэн. Тэр дунд Өвөрхангай аймаг цас ихтэй байв. Тэд мал төллөөд эхлэхэд хэцүүднэ дээ гэх нь нэгийг бодогдуулж байлаа. Бид тэндээс шууд Баянхонгор руу нислээ. Нисдэг тэрэгний цонхоор харахад цас их орсон харагдана. Биднийг тэнд очиход цэргийн хүндэт харуул жагсаж угтав. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан зочдыг хулээн авч "Тэмүүжин" театрт уулзалт хийлээ. Онцгой комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва,
-Бид өнөөдөр Баянхонгор аймагт 100 тн тэжээл, 300 тн өвс өглөө. Хамгийн анхаарал татсан сум, багт хүргэж өгөөрэй гээд "Ялангуяа бог мал, өнгөрсөн жилийн тугал, энэ жилийн бяруу ихээр хорогдож байгаа юм байна. Бид дэмжлэг үзүүлэх нь цаг үеэ олсон асуудач гэж боддог. Харин малчдад хандаж хэлэхэд өгсөн тусламжийг зөв ашиглах ёстой гэж хэлмээр байна" гэлээ.

Засгийн газраас тус аймгийн эмнэлэгт "УА3469" машин гардууллаа.

"Монголд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг. Тиймээс Засгийн газар зудтай тулсан аймгуудад тусалж байна. Малаас илүү хүндээ туслах нь бидний гол зорилго гээд аймгийн хүн эмнэлэгт "УА3469" машин хүлээлгэн өглөө. Улаанбаатарчуудад хандаж байгалийн бэрхшээлийн өмнө хүч мөхөсдөөд буй малчин түмэндээ тусламж зүүлэхийг хүслээ. Тэрбээр өөриин нэг сарын цалинг малчин түмэнд өргөхөө мэдэгдлээ.

Өнөө жилийн цаг үеийн байдалтай танилцахаар гарсан эрхэм гишүүд Баянхонгор аймгийн төвд иргэдтэй уулзалт хийснийхээ дараа Галуут суманд очлоо. Тус суманд өвөлжилт хүндхэн байгаа бөгөөд бидний буусан эхний айл болох Б.Ганзоригийн эхнэр аймгийн эмнэлэгт төрөхөөр явсан байна. Хэдийгээр зудтай байгаа ч аймгууд малаас гадна хүнийхээ эрүүл мэндийн асуудалд анхаарал тавьж байгаа юм байна. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын ахалсан Ажлын хэсэг Баянхонгор аймгийн ажил байдалтай танилцсаныхаа дараа Завхан аймагт ажиллав. Тус аймагт буухад тэртээх өнгөрсөн зууны бичээс тахиа жилд шилжих үеийн зуд давтагдаж байгаа нь анзаарагдсан. Зуд гэгч нэгэнтээ хийсээд өнгөрдөг болохоор тэд 2008 оны зуд айхтар туссан гэж ярьж байлаа. Ер нь тухайн өдрүүдэд орон нутагт цаг агаар сайхан байлаа. Гэхдээ хаа ч очсон малчид энэ жил цаг агаар муухан байна даа гэж ярьсан. Ер нь хотын бид сургаас цаашгүй байдаг нь бидний очсон газар бүхэнд харагдаж байлаа.