Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
2013.01.23
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудалд УИХ дахь АН завсарлага авлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөх Засгийн газрын шийдвэрт ямар байр суурьтай байгаа талаар санал авахаар Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухаан болон Хууль зүйн байнгын хороонд албан бичиг илгээжээ. Үүний дагуу Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо Засгийн газарт үүрэг өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал өгөхөөр лхагва гаригт хуралдлаа.