2012.08.13

Найман аймагт шинээр төрөх эмнэлэг барина

Ихэнх аймгийн сумдад эхчүүдийг төрүүлэхээ больсноос орон нутгийн Нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэ мэгджээ. Энэ байдлыг шийдэх зорилгоор Завхан, Говь-Алтай, Дорно говь зэрэг найман аймагт 50 ортой амар жих газар барихаар болсон байна. Хөдөө орон нутагт, ялангуяа алс лагдсан сум дад эх барих эмэгтэйчүүдийн эмч дутаг далтай байгаагаас тэндхийн жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орж ча дахгүй байгаа тул амьгүй төрөлт, өсөлтгүй жирэмслэлт гарах болжээ. Тиймээс энэ чиглэлээр төгсөж буй мэргэжилтнүүдийг дадлагажуулан сумдад ажиллуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан эх барих эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн нэмэгдлийг төсөвт суулгах гэнэ. Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл аймагт 50 ортой амаржих газрын барилгыг шинээр ашиглалтад оруулаад байна. Түүнлэн ирэх оны хоёрдугаар улиралд нийслэлийн III амаржих газрын 150 ортой шинэ барилга, Яар магт баригдаж буй 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиг лалтад оруулах гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.