Азийн улс төр ба хүүхнүүд угсаа залгамжлах ёс
Эцгийн эрхт ёс хатуу тогтсон Азийн орнуудад нөлөө бүхий улс төрчдийн бэлбэсэн гэргий эсхүл охид нь төрийн өндөр албан тушаалд сонгогддог нэг ёсны угсаа залгамжлах уламжлалыг Пак Жөн Хэ үргэлжлүүлж байна хэмээн гадаадын зарим хэвлэлд өчигдөр бичжээ. Зөвхөн эхнэр хүүхдүүд нь биш дүү охин нь ч энэ ёсыг залгуулсан уламжлал бий нь тухайлбал Тайландад тохиолдож байв. Өнгөрсөн жил тус улсын түүхэнд эмэгтэй хүн анх удаа ерөнхий сайд болсон нь, энэ албан тушаалыг хашиж байгаад 2006 цэргийнхэнд хөөгдсөн Такшин Чинаватын дүү Йинглак Чинават байлаа. Дубайд очиж орогносон Такшин Чинават тэндээ гэр бүлийн хурал зарлаад дүүгээ ерөнхий сайдад зүтгүүлэхээр шийдвэрлэсэн гэдэг яриа бий.
Ширимаво Бандаранаике
Гэхдээ бүх зүйл Шри-Ланкаас эхэлсэн нь сонин. Ширимаво Бандаранаике гэдэг эмэгтэй 1960 онд тус улсын ерөнхий сайд болсон нь тэнд төдийгүй дэлхийд эмэгтэй хүн энэ өндөр албан тушаалд очсон анхны тохиолдол байлаа.
Нэг жилийн өмнө нөхөр нь алагдсанаар тэрбээр намыг нь, улмаар сайд нарын танхимыг толгойлсон нь тэр. Нэг удаа ч биш, бүр гурван удаа толгойлсон бөгөөд сүүлийнх нь 1994-2000 онд тохиожээ. Харин энэ үед улсынх нь ерөнхийлөгч түүний охин Чандрика Бандаранаике Кумаратунге байсан байна. Ш.Бандаранаикегийн үед Шри-Ланк дайсагнагч Хятад, Зөвлөлт, Энэтхэг, Пакистан орнуудтай хэл амаа ололцож, одоогийн нэрээ ч тэр үед авч байсан түүхтэй (тухайн үед Цэйлон гэдэг байсан).
Пакистаны Беназир Бхутто
Пакистаны Беназир Бхуттогийн хувьд хувь заяа нь дээрхээс тэнгэр газар шиг өөр байлаа. Түүний эцэг Наваз Бхутто, эцэг Зульфикар Али-хан Бхутто нь Пакистаны Засгийн газрыг өөр өөр үед тэргүүлж байсан бөгөөд Али-хан Бхутто 1979 оны цэргийнхний хийсэн төрийн эргэлтээр унаж улмаар цаазлуулсан юм. Эцэг нь алагдсанаар охин Б.Бхутто улс төрд эргэлт буцалтгүй орсон бөгөөд хоёр ч удаа ерөнхий сайдаар ажиллажээ. Хожим нь тэрбээр авлигын хэрэгт холбогдож эх орноосоо дүрвээд, 2007 онд эргэж ирсэн даруйдаа алагдсан юм. Түүний дүү Муртаза Бхутто эгчийнхээ улс төрийн байр суурийг хадгалж үлдэх гэж хичээсэн ч чадаагүй билээ. .
Корасон Акино
Филиппинд бол хоёр ч эмэгтэй ерөнхийлөгчийн алба хашиж байв. 1996-92 онд ерөнхийлөгч байсан Корасон Акино Азийн анхны төрийн тэргүүн эмэгтэй бөгөөд Фердинанд Маркосын он удсан засаглалыг халсан түүний үед Филшшинээс Америкийн цэрэг гарч байв. Түүний хадам эцэг Бениньо Акино I цагтаа парламентын дарга байсан бол нөхөр Бениньо Акино II нь сенатор байсан, харин хүү нь болох Бениньо Акино III өнөөдрийн Филиппинийн ерөнхийлөгч юм.
Нөгөө нэг эмэгтэй Глория Арройо нь ерөнхийлөгч асан Диосадо Макапагалын охин бөгөөд 2001-09 онд төрийн тэргүүн байв. Глория Арройо К.Акиногийн адилаар авлигын хэрэгт холбогдсон ч шургуу эсэргүүцсээр хожим нэр цэвэр гарсан билээ.
Жавахарлал Неругийн охин Индира Ганди эдгээр бүсгүйчүүдийн дунд хүндтэй байр эзлэх нь зүй. Тэрбээр 1966-77, 1980-84 онуудад Энэтхэгийн ерөнхий
Индира Ганди
сайдаар ажиллаж байгаад бие хамгаалагчиддаа буудуулж алагдсан билээ. Түүний хүү Ражив Ганди 1994 онд мөн алагдсан ч эхнэр Соня Ганди нь Энэтхэгийн Үндэсний Конгресс намын тэргүүн болж 2004 онд намаа парламентын сонгуульд ялуулсан юм. Тэрбээр Засгийн газраа толгойлоогүй нь Италид өссөн, нэг ёсондоо гадаад хүн байсантай нь холбоотой байв.
Энд дурьдсан эмэгтэйчүүдийг бүгдийг утсан хүүхэлдэй гэж болохгүй нь мэдээж. Тухайн үеийн нөлөө бүхий улс төрчдийн ураг садан байхаасаа гадна тэд бүгд Баруунд суралцсан, христийн боловсролтой (Протестант шүтлэгтэй Пак Гөн Хэг эс тооцвол ихэнх нь католик) байв. Барууны боловсрол, Дорнын хүмүүжил нь тэднийг, эмэгтэйчүүд "Дээшээ гардаггүй" уламжлалтай орон зайд амжилтад хүрэхэд нөлөөлсөн ч юм бил үү. Харин ондоо орон зайд ийм зүйл. тодорхой хэлбэл хүүхнүүд улс төрд угсаа залгамжлах явдал хэр бодитой бол гэж асуувал хэн ч, юу л бол гэн хэлэх биз. Ямар ч байсан нэг онигоо хэлэхэд, ОХУ-ын ерөнхий сайд байсан Виктор Черномырдиноос хожим “Танай Засгийн газарт яагаад эмэгтэй сайд байгаагүй юм бэ" гэж асуухад “Тэдэнтэй манатай байсан юм!" гэж хариулсан гэдэг.