2012.09.28
Би улстөрч хэдий ч хүсэл мөрөөдөлдөө хориг тавьдаггүй
Енлак Чинават, түүний нэрийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрбээр Таиландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватын төрсөн дүү бөгөөд агуу улстөрч Сен Сайхугийн гуч охин юм. Енлак Чинават 2011 оны сонгуулиар Засгийн эрхийг гартаа авсан. Таиланд, Сиам зэрэг Зүүн өмнөд Азийн улстөрийн хямралт орнуудын харилцаа хурцадсан өнөө үед түүнд өрнөдийн ертөнцийнхөн тийм ч таатай ханддаггүй. Гэхдээ Енлак Чинават хүчирхэг удирдагч гэдгээ баталж, Таиландад энхтайвныг бий болгох их зүйлийг хийж байгаа аж. “Times” сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн шилдэг 10 эмэгтэй удирдагчийн нэг Енлак Чинаватын “CNN”-ийн “Talk Asia”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна .
-Ярилцлагаа хамгийн тулгамдсан асуудлаас эхэлье. Тухайлбал Таиланд улс байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгддэг. Ялангуяа Бангкок, зүүн хойд болон баруун нутгуудад одоо ч үер болж байгаа. Ард иргэдийг усны аюулаас бүрэн хамгаалах арга байна уу?
-Ямартай ч шинэ жилийн баяраас урьтаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ бидний хувьд үерийн аюулыг арилгахын хажуугаар энэ их усыг үр ашигтай зарцуулах тал дээр анхаарлаа хандуулж байна.-Сүүлийн жилүүдэд тохиож буй үер усны гамшиг энэ зууны хамгийн хор хөнөөлтэй хүчин зүйлээр тодорч байна. Байгалийн гамшиг нийгэмд аюул учруулахаас гадна улс орны эдийн засгийг ч сөхрүүлж дөнгөдөг. Энэ их хохирлыг хэрхэн арилгах вэ?
-Мэдээж, улсын төсөвт төлөвлөөгүй зардал их гарна. Бүр маш их. Гэхдээ ийм байлаа гээд хайхралгүй өнгөрч болно гэж үү. Засгийн газраас тусламжийн баг гарган ажиллаж, иргэдэд шаардлагатай эд зүйлс, хоол хүнсийг илгээсээр байгаа. Хамгийн гол нь бид үерээс болж гэргүй болсон иргэдийг орон байраар хангах ёстой. Тиймээс энэ чиглэлийн ажлыг ч эрчимтэй хийж байна. Үүнээс гадна хүмүүст санхүүгийн шууд туслалцаа хэрэгтэй байгаа болохоор татварын хөнгөлөлт болон хүү багатай зээлийн системийг хэрэгжүүлж эхэлсэн. Гол нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд удаан хэлэлцэж цаг алдалгүй, түргэн шуурхай арга хэмжээ авах ёстой.-Гэхдээ үерийн гамшиг дахиад тохиолдохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ?
-Таиландын ард түмэн хүнд хүчрийг даван туулж сурсан. Аль ч нийгэмд шийдвэрлэж чадахгүй хэдэн асуудал байдаг. Түүний нэгдүгээрт, байгалийн араншин орно. Газар, тэнгэр хэзээ, хэрхэн аяглахыг бид таашгүй. Тиймээс мэдээж, сонор сэрэмжтэй, дараагийн алхмыг хийхэд бэлэн байна.-Таны ах Таксиныг дэлхий нийт Таиландын их удирдагч гэдэг. Тэрбээр таны үйл хэрэгт хэр нөлөөлдөг вэ?
-Би энд хэзээ ч бултаж, зайлахын аргагүй нэг зүйлийг хэлье. Енлак Чинават бол Таксины төрсөн дүү.-Тэгэхээр Ерөнхий сайд асан Таксин Чинават 2006 оноос хойш хоёр жилийн турш хоригдож байсан. Түүнийг улстөрийн хэргээр буруутгасан. Харин өдгөө Таиландын Засгийн эрх таны гарт байна?
-Таны бодлоор Таиландын Засгийн газар миний үгээр ажилладаг болж таарах нь. Гэтэл миний санаснаар хийгддэг ажил гэж байхгүй. Учир нь миний дор бүхэл бүтэн баг ажилладаг. Өөрөөр хэлбэл, бид хамтдаа хэлэлцсэний дүнд аливаа асуудлыг шийддэг юм.-Таиландын Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар Таксин Чинават тун удахгүй Таиландын паспорт авна гэсэн. Энэ нь түүний нөлөө дахин бий болно гэсэн үг үү?
-Би энэ талаар мэдээгүй юм байна шүү. Учир нь, энэ асуудлыг Гадаад харилцааны яам шийдэх учиртай. Миний хувьд хуулийг баримталж ажиллана. Тиймээс миний зүгээс энэ асуудалд хувийн хандлагаар оролцохгүй. Харин холбогдох албаныхан хуулийг баримталж ажиллана гэдгийг баталж чадна.-Таиландад эмэгтэй хүн Засгийн эрхийг барьж байсан түүх байхгүй. Тиймээс таны бодлого олон улсын анхаарлыг татаж байгаа?
-Таиландын ард түмэн хэнд эрх мэдэл өгч буйд гол нь биш, хэн зөв замаар явж чадах вэ гэдгийг анхаарсан. Тэд миний ахыг бодож, эсвэл намайг эмэгтэй хүн болохоор надад саналаа өгсөн юм биш. Ард түмэн ямагт эрэлхийлдэг. Бас хамгийн хүчтэй эвсэл болж чаддаг. Тиймээс ард түмний санал, сонголт, шийдвэрт эргэлзэх шаардлагагүй байх.-Гэхдээ өөрчлөлт зайлшгүй гарна байх. Учир нь Таиландын улстөрд эцгийн эрхт ёс байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс эмэгтэйчүүд олон зүйлийг өөрчилнө гэж олон нийт үзэж байна?
-Тийм шүү. Эмэгтэйчүүд бүх зүйлд мэдрэмжтэй ханддаг. Бас анхаарлаа төвлөрүүлэхдээ эрчүүдээс хэзээд илүү байдаг. Харин эрчүүд энэ тал дээр арай өөр бодолтой байдаг байх. Хамгийн гол нь, бид хүйсийн ялгаа ярихаас илүүтэй, яавал илүү нэгдэх вэ гэдэгт анхаарах ёстой.-Тэгвэл та эцгийн эрхт улстөрд шинэ уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх гэж байна даа?
-Ер нь эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдөлд хүрээ, хязгаар байдаггүй юм. Тэр хэрээр түүндээ хүрэх гэж тэмүүлдэг. Би хэдий улстөрч ч гэсэн хүсэл мөрөөдөлдөө хориг тавихыг боддоггүй.Харин хүмүүс эмэгтэйчүүд эрчүүдээс ямагт сул дорой, бие махбод, сэтгэл санаагаараа арчаагүй гэж боддог. Гэвч Тайландын өнөөгийн нөхцөлөөс харахад бүсгүйчүүд хангалттай хүчээр ажиллаж байна. Тэд бүтээн байгуулж, зохицуулж, бодлого боловсруулж, бас энхтайвныг бүрдүүлэхэд чин сэтгэлээ зориулж байгааг хараад урам зориг минь сэргэдэг юм.
-Та агуу том улстөрч гэр бүлээс гаралтай /тэрбээр есөн хүүхэдтэй айлын отгон нь/. Гэрийнхэн тань хоолны ширээний ард ч улстөр ярьдаг байсан гэдэг?
-Хэдий улстөрч ч миний гэр бүл жирийн сайхан амьдарч байсан. Аав, ээж минь бидэнтэй тоглож наадан, их хөгжилтэй байдаг байлаа. Хоолны ширээний ард бид тэр өдөр өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй зүйлсийг ярьж, эсвэл ээж бидний сурлагын талаар аавд хэлдэг ч юм уу, ямар ч байсан миний санахад албаны уур амьсгал манай гэр бүлийг бүрэн эзлээгүй л байсан юм.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.