Дэлхийн улс орнууд ертөнцийн төгсгөлд хэрхэн бэлтгэж байна вэ?
Майячуудын зөгнөсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 21-н болоход цөөхөн хоног үлдлээ.
2012.12.17

Дэлхийн улс орнууд ертөнцийн төгсгөлд хэрхэн бэлтгэж байна вэ?

Майячуудын зөгнөсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 21-н болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ өдөртэй холбоотой элдэв хов жив, ярианд автан, дэлхийн улс орнууд  ертөнцийн төгсгөлд аврагдах ямар нэгэн гарц хайсаар байна. Украины “From-UA” сэтгүүл дэлхийн улс орнууд  хэрхэн бэлтгэж байгаа тухай мэдээллүүдийг цуглуулан, сонирхолтой нийтлэл бэлджээ. Үүнийг уншигчдадаа сонирхуулъя.

АНУ

“National Geographic” суваг тус улсын өнцөг булан бүрт аж төрж буй энгийн америкчууд төгсгөлийн өдөрт хэрхэн бэлтгэж байгаа талаар “Doomsday Preppers” хэмээх олон ангит ба­­римтат кино бэлтгэжээ.

Америкийн телевизүүд энэ сэдвээр олон теле шоу, нэвтрүүлэг цацаж байгаагаас харахад энэ улсын иргэд ертөнцийн төгсгөлд түгшиж буй нь илт байна.  Америкчуудын ихэнх нь бай­шингийнхаа хонгилд хор­­годох байр бэлтгэж бай­хад зарим нь ертөнцийн төгсгөлөөр хүнсний хомсдолд орж болзошгүй хэмээн хүүх­дүүддээ амьд өт идэх аргыг зааж байгаа аж. Түүнчлэн зарим хүн гэр бүлийнхнээ өглөө бүр түг­шүүрийн дохиогоор сэрээж, цөмийн дайн болоход бэлтгэх зорилгоор цацраг идэвхт бодисоос хамгаалсан хувцас өмсүүлж сургаж байна. Гэвч тэдний хичээл зүтгэл талаар болж, дэлхий сүйрэхгүй бол яах вэ. Ямар ч байсан  манай гараг дээр өөр астероид унах­гүй нь тодорхой болсон. Үүнд NASA-гийн мэргэжилтнүүд бүрэн итгэлтэй байгаа тө­дий­гүй америкчуудыг үүнд самгардахгүй байхыг уриалж буй билээ.

Европ

Хуучинсаг үзэлтэй хөг­шин Европ тивийнхэн ч дэлхийн сүйрлийг тун айдас­­тай хүлээж сууна. Энэ ти­вийнхэн “Google”-ийн хайл­­таар евро бүсийн эдийн зас­гийн хямралын таагүй үр дүнгээс илүүтэй ертөнцийн төгсгөлийг сонирхжээ. Ерөн­хийдөө европчууд сандралд ороод байна.
Жишээлбэл, “Reuters” агент­лагийн мэдээлснээр Францын Пиренийн нуруунд ор­ших Бюгараш хэмээх жи­жигхэн хотын засаг за­хиргаа арванхоёрдугаар са­рын 21-нд гадны жуулчид хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ нь Бюга­раш хотод ертөнцийн төгсгөлийн өдөр харь га­рагийнхан нисч ирээд, зарим азтай нэгнийг нь авч явна гэсэн яриатай хол­боотой аж. Үүнээс  болж  жуул­чид олноор ирнэ гэж тус хо­тынхон үзсэн байна.

Билл, Мелинда Гейтс нарын сан, “Монсанто” корпораци, Рок­­ф­еллерийн сан хамтран Шпицберген аралд Свал­ба­дын үр тарианы сан­гийн банк гэгчийг бай­гуулсан. Тус банкны гол зорилго нь байгалийн гам­шиг, дайн, элдэв ослын үеэр ашигтай үр тариаг хам­гаалахад чиг­лэгдэж байв.

Харин британичууд дэлхийн сүйрлийг тун тайв­наар хүлээн авч байгаа аж. Гэхдээ тус улсын “Prepper Podcast Radio Network”, “UK Preppers Radio Network” зэрэг радио станцууд ертөнцийн төгсгөлд хэрхэн бэлтгэх, хэрхэн амьд гарах талаар бүтэн өдөржин ярьж байна. “ВВС” агентлагийн мэ­дээлснээр Норвеги улс энэ өдөрт 2007 оноос бэлтгэж эхэлжээ.  Тэд үүнийг бай­гуулахдаа ер­төнцийн төгс­гөлийн талаар нэг ч үг цу­хуйлгаагүй ч шинжээчид тэрбумтнуудын үргүй зарлага гаргаж бай­гаа шалтгааныг дэлхийн сүйрлийн тухай айдастай холбон тайлбарлаж байна. Өнөөдөр тус банкинд янз бүрийн үр тарианы 268 мян­ган дээж хадгалагдаж бай­гаа аж. Газар доорх цооногт хадгалж буй эдгээр үр тариа 10 мянган жил болсон ч ча­­нараа алдахгүй гэж мэр­гэ­жилтнүүд үзжээ.

Мексик

Майячуудын төрөлх ну­таг Мексикт энэ өдөрт хэр­хэн бэлтгэж байна вэ. Британийн “The Telegraph” сонины мэдээлснээр энэ жил Мексикт жуулчдын тоо эрс өсч байгаа аж. Жуулчны компаниуд майягийн сэ­дэв­тэй элдэв цэнгүүн зохион бай­гуулж байгаа бол тус улсын засаг захиргаа өн­гөр­сөн жилийнхээс 12 саяар илүү буюу 52 сая жуулчин хүлээн авч, баяжиж бай­гаадаа баяртай байгаа гэнэ. Жуулчид тус улсын төсөвт 14.6 тэрбум ам.доллар оруу­лах төлөвтэй байна.

Үүнээс гадна Мексикийн Юкатан хойгт Италийн 70 иргэн хоргодох байр хэмээх бүхэл бүтэн хот босгожээ.

Энд 60 сантиметрийн зузаантай 24 байшин баригдсан аж. Ар­хитекторуудын мэдээлс­нээр уг байшингуудын ханыг цаг агаарын эрс тэс өөрчлөлт, цацраг идэвхт бодис, гал, ус­ны аюулаас хамгаалах ма­териалаар босгосон гэнэ.

Хятад

“2012” хэмээх кино дэл­гэцэнд гарсан цагаас эхлэн Хятадын ард түмний дунд дэлхийн сүйрлийн тухай мэдээлэл өвсөнд ассан түймэр адил хурдан цацагдсан гэ­хэд болно. Тус киноны прод­ю­серууд хятадуудыг ер­төн­цийн төгсгөлийн тухай ярианд автана гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Хятадын “Want Daily” сонинд бич­сэнээр Шейянга хотын нэ­гэн бизнесмэн байгалийн гам­­шиг, цөмийн дайралтаас хамгаалах тусгай металл бөмбөлөг үйлдвэрлэн, худал­даал­жээ. Энэхүү гайхамшигт бөмбөлөг нэг бүр нь 800 мян­ган ам.долларын үнэтэй юм байна.

Австрали

Ногоон тивийнхэн дэл­хийн сүйрлийг төрийн түв­шиндээ хүлээн зөвшөөрсөн. Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард энэ сарын 6-нд ард иргэддээ болзошгүй аюулаас урьдчилсан сэргий­лэхийг анхааруулсан билээ. Гэхдээ энэ нь “Ертөнцийн төгсгөл” хэмээх шоуг дэмж­сэн реклам байсан нь хожим тодорхой болсон.

Бразил

Бразилын нэгэн жижиг­хэн хотын иргэд энэхүү айм­шигт өдөрт өвөрмөц маягаар бэлтгэж байгаа талаар “Subscribe” интернэт сэтгүүлд гарчээ. Сан-Франсиску-ди-Паула хотын дарга Дэсиу Колла өөрөө үлгэр жишээ үзүүлэхээр шийдэж, 3-4 са­рын өмнөөс гэрээ засч эхэлжээ. Сан-Франсиску-ди-Паула хот нь далайн түвшнээс 907 метрийн өндөрт оршдог. Тиймээс далайн усны түв­шин эрс нэмэгдэх, аварга том цунами үүссэн ч аюулгүй газар юм.

ОХУ

Орост ертөнцийн төгс­гөлийн тухай шуугиан Америкаас ч дутахааргүй газар авчээ. Омутнинск хо­тод л гэхэд давс, керосин, шүдэнз маш их гүйлгээтэй байгаа аж. Төвөдийн нэгэн ламын ярилцлагыг хэвлэл мэдээллийнхэн цацсанаас болж тус улсад ертөнцийн төгс­гөлд бэлдэгсэд олшир­чээ. Томскт “Ертөнцийн төгс­гөл” хэмээх тусгай багц ба­рааг хотын хуримын нэ­гэн агентлаг худалдаалж эхэл­жээ.

Bloomberg” агентлагийн мэ­дээлснээр Оросын саят­нууд энэ өдөрт маш их ач хол­бог­дол өгч, бэлтгэж байна. Тэд “Спецгеопроект” хэмээх ком­панийн барьсан газар доорх хонгилыг худалдан авсан гэнэ.

Энэхүү багцад бам­байн ханд, идэвхжүүлсэн нүүрс, самбай, валидол, сагадайн будаа, шпрот, нэг шил архи, “Ирээдүйн тэмдэглэл” хэмээх бяцхан дэвтэр, ха­рандаа, лаа, шүдэнз, олс, саван зэрэг орсон аж. Гэвч удалгүй багц доторх барааг өөрчилж, зарим эм, архийг нь хассан байна. “Тус компани 15 ийм хонгил барьсан бө­гөөд террорист халдлага, гам­шиг осол, зэвсэгт тэмцэл, бай­галийн гамшгаас эзнээ болон гэр бүлийнхнийг нь бүрэн хамгаалах чадвартай аж.

Арванхоёрдугаар сарын 21-нд юу ч тохиохгүй бай­сан ч дэлхийн улс орнууд нууц­хан бэлтгэсээр байна.