2012.08.21

Байгалийн гамшиг азийн орнуудыг туйлдуулж байна

Дэлхиин уур амьсгалын өөрч-лөлтийн нөлөөгөөр байгалийн гамшгийн улмаас олон орны сая сая иргэн орон гэргүи болж, амиа алдсаар буй. Ялангуяа, Азийн орнуудад үер, хуурайшилт, газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшиг сүүлийн хоёр cap үргэлжилж байгаа билээ. Тэгвэл зогсолтгүй үргэлжилж буй байгалийн гамшгаас болж Азийн орнуудын эдийн засаг эрсдэлтэй байдалд орсныг Британийн Эрсдэлийн үнэлгээний тө-вийн судлаачид тогтоосон байна.

"БНХАУ, Мексик, Энэт-хэг, Филиппин, Өмнөд Со-лонгос, Турк, Бангладеш, Иран зэрэг орон байгалийн гамшигт хүчтэй нэрвэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор эдгээр орны эдийн засгийн байдал улам хүндрэх боллоо" хэмээн тус судалгааны төвийн захирал Елена Ходжа хэлжээ. Индонез, Япон, Тай-вань дээрх орнуудын дараа "жагсаж" байгаа гэнэ.

Дэлхийн хүнс үйлдвэр-лэгчдийн түүхий эдийг хан-гадаг газар тариалан эрх-лэгч томоохон компаниудын дийлэнх нь АНУ, Азид бий. Харамсалтай нь, энэ зун болсон их халалтын улмаас АНУ-ын газар тариалангийн бүс бараг бүхэлдээ ганд нэрвэгдсэн бол, Азийн орнуудад газар тариалангийн томоохон талбайнууд үерт автсан. Үүнээс болж өргөн хэрэглээний хүнсний бүтээг^ дэхүүний үнэ нэмэгдэхэд хүрээд буй юм. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа үнийн өсөлтийг хэрхэн зо-хицуулах талаар дэлхийн 20 орон удахгүй хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.