Хэт халуунаас хүмүүс амиа алдаж байна
Америкийн баруун, зүүн бүс нутагт өнгөрсөн долоо хоногийн турш доод тал нь 40 хэм хүрч халаад байна. Үүний улмаас өндөр настнууд амь насаа алдах тохиолдол олширчээ. Нийт 42 хүн халуунаас болж амь насаа алдсан байна. Мөн зарим цахилгааны шугамд гэмтэл гарч айл өрх болон албан байгууллагын агааржуулагч нь ажиллахгүй байгаа талаар мэдээллээ. Мөн фермерийн аж ахуй эрхлэгчид ургацаа хамгаалах арга хэмжээ авч байгаа аж.
Оршин суугчдын ярьснаар "Гадаа маш халуун, хэт халуун байна. Бага ч гэсэн салхи оруулах үүднээс айлууд гэрийн хаалгаа хаахгүй болсон. Агааржуулагч ажиллахгүй байна" хэмээжээ. Вашингтон хотод гэхэд өнгөрсөн бямба гаригт дулааны хэм 40.5, Сент-Луис хотод 41, Индианаполист 40, Нью-Йорк хотод 35 хэмийн халуунтай байна. Өндөр халуунаас үүдэн төмөр зам хүртэл хайлж эхэлсэн талаар мэдээлж байгаа юм. Гэхдээ цаг уурчдын мэдээлж байгаагаар тун удахгүй халуун бууж харин оронд нь хүчтэй салхи дэгдэх гэнэ.