Монгол Улс Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний импортонд хяналт тавина
Монгол Улсын Их Хурлын 2012.12.05-ны өдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Ц.Даваасүрэн гишүүн энэ хууль гарснаар хүнсний импорт дээр тавигдах хяналт одоогийн түвшингээс эрс сайжирна гэсэн баталгаа энэ хууль дээр байна уу? гээд бусад асуулт асуусан.
Ц.Даваасүрэн гишүүний асуултанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон А.Бакей нар хариулав.
Мөн Стандарт хэмжил зүйн газрын дарга н.Соронзонболд Ц.Даваасүрэн гишүүний асуултанд хариулахдаа Монгол улсад Хүнсий холбогдолтой 700 гаруй стандарт мөрдөгдөж байгаа бол үүний 50 гаруй хувь нь олон улсын чанарын шаардлага хангасан стандарт байгаа. Энэ хуульд эдгээр стандартыг яаж зохистой хэрэглэх талаар оруулж өгсөн байгаа гэж хариуллаа.
Ж.Энхбаяр гишүүн: Өнөөдөр Монгол улсад хүнс зөөх зориулалтай нэг ч галт тэрэг Улаанбаатар төмөр замд байдаггүй. Өнөөдөр цемент зөөнө, маргааш химийн бодис зөөнө, буцаагаад хүнсний ногоо зөөнө, маргааш нь мах зөөдөг тэгэхээр энэ хуульд тээврэлтийн асуудал хэр тусгалаа олсон мөн генийн өөрчлөлтийн талаар асуулт асууллаа.
Ж.Энхбаяр гишүүний асуултанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон А.Бакей Үйлдвэр, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Мөн Аюулгүй байдлын үндэсний хорооний нарийн бичгийн дарга н.Баярхүү, нар асуултанд хариулав.
Х.Баттулга: Хүнсний тухай хуульд 1999 оноос хойш шинчилэл оруулаагүй байсан учраас одоо шинчилэл оруулах шаардлагтай
Г.Баярсайхан: Одоогийн байдлаар хүн төрөлхтөн зөвхөн сайн сайхны төлөө олон хүртээмжтэй хүнсний бүтээгдэхүүн гаргахын төлөө генийн өөрчлөлтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа.
О.Баасанхүү: Олон улсын түвшинд генийг өөрчлөлттэй бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа юм байна. Бид органик хүнсийг нэлээд чухал гэж оруулсан мөртлөө генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг дэмжээд байгаа нь ямар учиртай юм бэ? гэсэн асуултанд Г.Баярсайхан гишүүн хариулахдаа гений өөрчлөлтэй бүтээгдэхүүнээс дэлхий нийт татгалзаж байгаа гэсэн асуулт одоогоор албан ёсоор байхгүй байгаа гэж хариулав.
Ц.Баярсайхан гишүүн ажлын хэсэгт санал тавилаа
Гишүүд байнгийн хороод болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулга тайлбар авсны дараа ажлын хэсгийн оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж эцэст нь Хүнснйи тухай болон дагалдах хуульд нэмэлт оруулах тухай хуулиудийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.