Хүнсний тухай хууль батлагдав
Улсын их хурлын чуулган 2012.12.14 ны өдрийн хуралдаан дээр Ц.Баярсайхан гишүүний илэрхийлсэх байр суурь
2012.12.22

Хүнсний тухай хууль батлагдав

2012.12.20 ны өдрийн чуулганаар Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хйиллээ.

Ц.Баярсайхан гишүүн асуулт асуув

Нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналтай уялдуулан  Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “хуулийн 8.2-т заасан шаардлагыг хангаагүй иргэн, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцийг шинээр нэмж оруулах саналыг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжжээ. Энэхүү өөрчлөлтөөр Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуулийн 11.1.2 дахь заалтын "иргэнийг 10000-20000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-30000 төгрөгөөр  торгоно” гэснийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй жишиглэн өөрчилж,  хариуцлагын хэмжээг жигдлэх юм байна.