Хятад нэг хүүхдийн бодлогоо өөрчилж магадгүй
1979 оноос хойш хэрэгжиж байгаа "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлого нь Хятадын хүн амыг хөгшрөлтөд хүргэв.
2012.11.30

Хятад нэг хүүхдийн бодлогоо өөрчилж магадгүй

Хятадын хүн ам эрчимтэй хөгширч байгаа тул Бээжингийн Засгийн газар "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогоо өөрчилж магадгүй боллоо хэмээн Гэр бүл төлөвлөлтийн комиссын дарга асан Жан Вейкин "Сhinа Dаilу" сонинд ярьжээ. Тодруулбал, томоохон хотуудад амьдардаг хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх талаар эрх баригчид идэвхтэй хэлэлцэж байгаа аж. Эцэг эх хоёр нь айлын ганц хүүхэд байх ёстой гэсэн хуулийг мөн "алгасах" тухай ярьж байна.

Төрийн хэд хэдэн байгууллага энэ талаарх санал санаачилгыг өргөн мэдүүлэхээр бэлэж байгааган дуулгав. Гэхдээ өөрчлөлт нь шууд ирэхгүй, бүс нутгийн хүн ам зүйн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байх бололтой. Гэр бүл төлөвлөлтийн шинэ бодлого нь эхлээд эдийн засгийн үр өгөөж сайтай бүс нутгууд болон нэг хүүхдийн бодлогыг хатуу чанд мөрддөг мужуудад хэрэгжих аж.

1.34 тэрбум хүн амтай Хятад улсын өрсөлдөх чадварт ноцтойгоор заналхийлэх болсныг хүн ам зүйн шинжээчид анхааруулсаар байна.

1979 оноос хойш хэрэгжиж байгаа "Нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлого нь Хятадын хүн амыг хөгшрөлтөд хүргэв.

Гэр бүл төлөвлөлтийн өнөөгийн бодлогод олон гажуудал байгааг шүүмжлэх хүн олон байдаг. Эрх баригчид, тэр тусмаа алс бөглүү хөдөө нутагт хүн амын өсөлтийг хязгаарлахын тулд эмэгтэйчүүдийг үр хөндүүлж, хүчээр үргүй болгох тариа хийдэг нь нэгэнт ил болсон зүйл юм, Хүний эрхийн төлөө тэмцэгчид энэхүү гажуудал, буруу жишгийг илчлэн тэмцсээр байгаа ч Хятадын түшмэд "Ийм зүйл байхгүй" хэмээн мэдэгдсээр байдаг билээ.