Засгийн газрууд армиас илүү кибер зэвсэг сонирхож байна
Алдарт “Касперски Лаб” корпорацийг үндэслэн байгуулагч./1997/ Eugene Kaspersky,
2012.11.23

Засгийн газрууд армиас илүү кибер зэвсэг сонирхож байна

Евгений Касперски, энэ нэрийг цахим ертөнцөд нэвтэрсэн хүн бүр мэднэ. Тэрбээр  “Кибер хамгаалагч” болжээ. Е.Касперски “Asia Pacific Security” сэтгүүлд ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна.

-Өнөөдөр дэлхий ертөнц кибер тагнуул, цахим дайн, хорлон сүйтгэх ажиллагаанд баригд­сан гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэвч хүн төрөлх­төн өөрсдийгөө цахим орон зайд аюулгүй, дархлаатай гэж бодсоор бай­гаа?

-Миний бодлоор энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, цахим ертөнцөд зэвсэглэл, таг­нуул, ер нь таны хэлсэн сөрөг зүйл бүгд бий. Тагнах ажиллагаа гэсэн ухагдахуун XXI зууны шилдэг ололт огтхон ч биш. Одоогоос 2000 жилийн өмнө ч тагнуулууд ажиллаж байсан. Өдгөө ч ажил­лаж байгаа, цаашид ч үргэлжилнэ. Яагаад гэвэл, аль ч Засгийн газарт таг­нуулууд чухал үнэтэй зүйл.

Зэвсэг ч ялгаагүй. Хүн төрөлхтөн хувцаснаас өмнө зэвсэг бүтээсэн. Ирээдүйд ч зэвсэг оршсоор л байх болно. Харин цахим зэвсэглэл бол шинэ эрин, урьд нь байгаагүй ухагдахуун гэдгээрээ онцлог. Засгийн газрууд цэрэг бэлт­гэн, тэднийг мэргэн буу­дуулж сургахаас илүү цахим зэвсэглэлийг илүүд үздэг болно байх. Үүний зарчим нь цөмийн болон биологийн зэв­сэгийнхтэй ижил. Гэхдээ хор хөнөөл нь бидний төсөөл­лөөс хэд дахин илүү юм шүү.

-Гэхдээ хакерууд илүү анхаарал татаж, хор уршиг тариад байгаа юм биш үү?

-Тэд танаас зөвхөн мэдээ­лэл хулгайлдаг. Хакерын үйл ажиллагаа хүний бие, хүрээлэн буй орчинд шууд нөлөө үзүүлж чадахгүй. Таны онгорхой үлдээсэн орон зайнаас мэдээллийг тань нууцаар авдаг.

Мэдээж хэнд ч нууц бий. Бүх зүйл ил, тод байх нь утгагүй. Харин ха­керууд үүнийг хулгайлах сонир­холтой. Үр дүн нь хожим илэрч болно. Гэхдээ заримдаа тус болох нь ч бий. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн нууцыг илрүүлэх нь гавьяа гэхэд буруудахгүй.

-Таны ажил цахим ер­төнц дэх халдлагаас хэрэг­лэгчийг хамгаалахад чиг­лэдэг гэж ойлгож болох уу. Эсвэл ердөө сонирхлын үнд­сэн дээр хийж буй ажил юм уу?

-Би кибер вирусын хорт чадвар хүн төрөлхтний мэдлээс алдуурах вий гэж айдаг. Хэрвээ тийм зүйл болох юм бол жинхэнэ аюул бий болно. Ялангуяа, цахим зэв­сэг хөгжлөөсөө давсан сө­рөг үр дагавар гаргах бо­ломж­­той.

Гэтэл өнөөдөр хэт дав­раг­сад, эсвэл тер­ро­ристууд буу, пулемёт, тэсрэх бөм­бөгийн наймаанаас илүүтэй ца­хим зэвсэглэлд тэрбум, тэр­бум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Учир нь, цэрэг армид зарцуулах боломжтой хөрөнгөөр цахим зэвсэг бүтээснээр гарах үр дүн нь хамаагүй их байна.
-Сүүлийн үеийн тех­но­ло­ги хүмүүсийг хакераас хам­­­­гаа­лахад зориу­лагд­сан гэ­­­дэг­тэй санал нийлж байна уу?

-Хүмүүс өөрсдийн iPhone, эсвэл iPad-ыг цахим дов­тол­­гооноос бүрэн хам­гаа­лагдсан гэж боддог. Гэвч энэ нь том андуурал. Учир нь, технологийн өндөр шийдлийг шингээсэн эдгээр бүтээгдэхүүн ч бас компьютер мөн. Яах вэ, одоогийн байдлаар энэ төрлийн вирус гарч ирээгүй байгаа ч энэ нь цаг хугацааны л асуудал. Тех­нологи цаг хугацаатай өрсөн хөгжиж байгаа бол вирус түүнээс ч хурдан шинэч­­лэгдэж байна.

-Ихэнх хүн цахим гэмт хэрэг, хакер зэргийг онц ноцтой гэж боддоггүй. Гэтэл та өөрөөр боддог юм байна?

-Сайн асуулт байна. Үндэсний болон олон улсын цахим халдлагаас хамгаалах албууд маш сонор сэргэг ажил­ладаг. Тэдэнд өөр тийш сатаарах өчүүхэн төдий ч цаг бай­даггүй. Учир нь, дээр хэлсэнч­лэн цахим халдлагын ирээ­дүйд гаргах үр дүн онц аюултай.

Тиймээс орчин үеийн дэл­хий ертөнц энэ салбараас юу шаардаж байна гэвэл нэг­дүгээрт, маш сайн хам­гаа­лалт, хоёрдугаарт, мэргэж­лийн кибер цагдааг шаардаж бай­­гаа юм.