2012.09.24

Твиттерчид сайн сайхны төлөө нэгдэж байна

УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулгын твиттер сан байгуулах саналыг дэмжигчдийн төлөөлөл өнөөдөр анхны хурлаа хийжээ. Монголын жиргээчдийн олонхийн санал авсан 9 жиргээч уулзаж, цаашдын үйл ажиллагаа, зорилго зорилт бүтэц бүрэлдэхүүн гэх мэт олон асуудлаар санал солилцсон байна. Тэд Монгол жиргээчдийг нэгтгэн архи , тамхинд зарцуулдаг мөнгөнийхөө тодорхой хэсгийг үр дүнтэй зүйлд зарцуулдаг болгох талаар яриагаа эхэлж, твиттерээр дамжин иргэд хэрхэн эвлэлдэн нэгдэж, улс орны хөгжилд нөлөөлж, нийгмийн амьдралд дуу хоолойгоо яаж хүргэж болох гэх мэт олон асуудлаар санал солилцов.  Жиргээчдийн нийгэмлэгийн дүрэм, үйл ажиллагаа, зохион байгуулалт гэх мэт бүх асуудалд твиттер хуудсаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж эцсийн шийдвэр гаргадаг байх зарчим дээр анхны хуралд оролцогчид санал нэгдсэн байна. Жиргээчид ийнхүү нэгдсэн зохион байгуулалтад орсноороо улс төр, шашин гэх мэт хувь хүний үзэл бодлоос үл хамааран олонхийн дуу хоолой болж чадна гэж үзэж байгаа бололтой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.