I, II, IV цахилгаан станц дулаан өгөх боломжгүй байна
2012.10.09

I, II, IV цахилгаан станц дулаан өгөх боломжгүй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өчигдөр болж, цахилгаан дулаан хангамж, өвөлжилтийн талаар хэлэлцжээ. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас айлуудын дулаан хангамжийгөгч эхэлсэн бол аравдугаар сарын 15-наас аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтыг өгөх учиртай. Гэвч Хайлааст 110-ын цахилгаан дэд станц ачааллаа дийлэхгүй байгаагаас нийслэлийн хойд хэсгийн буюу Чингэлтэй дүүргийн Долоон буудал, Бэлхийн зуслан орчмын 20 мянган айлд цахилгаан түгээхэд хүндрэл үүсээд байгаа юм байна.

Хэрвээ 110-ын цахилгаан дэд станцын гэмтлийг ойрын хугацаанд засч дийлэхгүй бол арван хоёрдугаар сард дулаан дамжуулах ачаалал 18 хүртэл хувиар өссөнөөр дээрх айлуудын цахилгааныг хязгаарлаж болзошгүй нөхцөл байдал үүсэх аж. Тиймээс ойрын хугацаанд тус дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Түүнчлэн II, III, IV дулааны цахилгаан станц бэлтгэлээ бүрэн хангасан ч харьяа зарим газрын дулааны шугам сүлжээний тоноглолд гэмтэл гарснаас мөн дулаан өгөх боломжгүй байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг НИТХ-ын дарга Д.Баттулга холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.