2012.09.17

Үндэсний телевиз, радиогийн дарга нарыг томилжээ

МҮОНРТВ-ийн явуул­сан сонгон шалга­руу­лал­тын дагуу тус бай­гуул­лагын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Мон­голын үндэсний телевиз болон радиогийн даргыг томилжээ. Телевизийн захирлаар Ц.Даваадорж болсон байна. Тэрээр өмнө нь "Өнөөдөр" со­нины хариуцлагатай на­рийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ха­рин үндэсний радиогийн захирлаар Л.Цэрэн-Очирыг томилжээ. Тэрээр "Ил товчоо", "Ардчилал" зэрэг сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд өдгөө  "Өнөөдрийн тойм" сонины ерөнхий эрхлэг­чийн албыг хашиж байгаа юм.

Энэхүү шийдвэрээс өмнө МҮОНТВ-ийн "ММ" агентлагийн захирлаар С.Батзаяаг  томилоод удаагүй байсан билээ. С.Батзаяа нь Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийн хэв­лэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад энэхүү албанд очиж байгаа юм байна. Тэрээр өмнө нь NTV, Ийгл зэрэг теле­визэд сэтгүүлчээр ажил­лаж байсан юм.
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.