2012.09.12

Бохь, тамхины иш хаявал 500 еврогоор торгоно

 
Италын Парламент зажилсан бохь, тамхины ишээ гудамжинд хаясан иргэдийг 500 еврогоор торгох хуулийг батлахаар зэхэж байна. Тус улсын зарим хотод тамхины иш хаях явдалтай хатуу тэмцэж эхэлжээ. Поплика хотын захиргаа татсан тамхиа ил задгай хаясан иргэнийг 1000 еврогоор торгож байгаа аж. Мөн Италийн эрх баригчид насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдсан этгээдийг 1000-5000 еврогоор торгох хуулийг хэлэлцэж байгаа юм. Хүүхдэд тамхи худалдсан бол торгож, зөвшөөрлийг нь хураах ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.