2012.08.29

Н.Энхбаярыг суллуулна гэв

Н.Энхбаярыг шоронгоос сул­луулахаар намын нөхөд нь ажил­лаж эхэлжээ. Ингэхдээ "Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя" хэмээх хөдөл­гөөнийг бий болгосон байна. Уг хөдөлгөөн нь зөвхөн Н.Энхбаяр даргыгаа суллуулахын тулд болол­цоот бүх ажлыг хийнэ гэж мэдэгдэж байна. Н.Энхбаярт холбог­дуулан шалгасан бүх хэрэг нь ор үндэслэл­гүй гүтгэлэг гэж тэд үзэж байгаа ажээ. Шүүхийн шийдвэрийг ч мөн адил хэзээ ч хүлээн зөвшөө­рөхгүй учраас элдэв тэмцлийг өрнүүлэх бололтой. Одоогийн байдлаар уг хө­дөл­гөөнд таван мянга гаруй иргэд нэгдээд байгаа бөгөөд Ша­дар сайд Д.Тэрбишдагва, МАХН, МҮАН-ын удирдлагууд, жирийн иргэд багтаж байгаа гэнэ. Тэд цаашид тайван жагсаал хийж, суулт зарлан, иргэ­дээс гарын үсэг цуглуулж ажиллах юм байна. 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.