НҮБ манай улсад төсөл хэрэгжүүлэхээр боллоо
Өрсөлдөөний хууль ба бодлого сэдэвт хурал Женев хот
2012.07.18

НҮБ манай улсад төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Энэ сарын 9-11-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо НҮБ-ын "Өрсөлдөөний хууль ба бодлого" сэдэвт хуралдаан боллоо. Монгол Улсыг төлөөлөн тус хуралдаанд оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарыг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын нарийн бичгийн газрын дэд дарга Петка Драганов өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзсан байна.

Уул уурхайн эрчимтэй хөгжлөөс үүдсэн манай улсын эдийн засгийн хөгжлийг зөв зохистой хуваарилж шударга өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх уг байгууллагын цаашдын хөтөлбөрийг дэмжихийн тулд техникийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх манай саналыг хүлээн авч НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагаас Монгол Улсад техникийн тусламж бүхий төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Монгол Улсын өрсөлдөөний хууль ба бодлогыг боловсронгуй болгох, өрсөлдөөний соёлыг төлөвшүүлж хөгжүүлэх, мэргэжилтэн сургаж чадавхижуулах чиглэлийн энэ тусламж нь 2013 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.