П.Цагаан Уул уурхайн багц хуулийн төсөл өргөн барина
2012.07.17

П.Цагаан Уул уурхайн багц хуулийн төсөл өргөн барина

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан "Хариуцлагатай уул уурхайн санаачилга" номыг танилцууллаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилга дэвшүүлсэн нь хөгжиж буй орнуудын дэмжлэгийг авчээ. Энэхүү санаачилгаа ажил хэрэг болгох үүднээс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран "Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт "Бостон консалтинг" групптэй хамтран энэхүү номыг хэвлүүлсэн байна. Уг номыг хэвлэхдээ олон орны Засгийн газар, ТББ-ууд болон уул уурхайн компанийн төлөөллүүдтэй хамтран бэлтгэсэн байна. Хариуцлагатай уул уурхайн санаачилгыг гаргасан гэдгээрээ манай улс энэхүү номыг бүтээхэд нэлээн идэвх санаачилгатай ажилласан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уг номыг танилцуулах үеэр Ашигт малтмалын тухай хууль болон ус, уран, газрын тос ашиглах тухай гэх мэт таван багц хуулийн төсөл боловсруулсан тухай мэдээллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар эдгээр хуулийн төслөө шинэ УИХ-ын үйл ажиллагаа жигдэрмэгц өргөн барих ажээ. П.Цагаан "Ерөнхийлөгчийг сонгогдох үед шударга ёс, уул уурхайн асуудал хурц байсан. Сонгогдсон цагаасаа хойш шүүхийм" шинэчлэл гэх мэтээр шударга ёсны төлөөх эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулсан.

Харин одоо уул уурхайн салбарт анхаарлаа хандуулж байгаа. Эхний ээлжил замбараа-гүй олгож байсан ашигт малтмалын лиценцийг хязгаарлалаа. Удахгүй өргөн барих багц хуулийн төслүүд уул уурхайн салбарт томоохон шинэчлэл авчирна. Тухайлбал, Газрын тос ашиглах тухай хуульд газрын тосны олборлолтыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хийнэ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь нууц байна гэж заасан байдаг. Үүнийг өөрчилнө" гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.