2012.06.02
Австрали уул уурхайн салбарт гадны ажилчдыг сонирхож байна
Австралийн хэвлэлийн мэдээлж буйгаар энэ сарын байдлаар тус улсын уул, уурхайн компаниуд гадны 14 мянга гаруй иргэнийг ажилд шалгаруулан авчээ.
Тус улсын эрдэс баялаг, уул уурхайн салбар энэ талаар мэдээлэл хийхдээ түүхий нүүрс олборлодог компаниуд гадны ажилчдыг сонирхох болсныг дуулгажээ.
"Майнин" сайтад бичсэнээр Австралийн Засгийн газар "Рой Хилл"-ийн орд газарт доод тал нь 9.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн уг ордод ажиллах хүчний дийлэнхийг гадаадаас татахаар болжээ. Эхний ээлжинд 1700 гадны иргэн ажилд орох баримт өгсөн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.