2012.06.07
Ю.Тимошенкогийн эрүүл мэндийн дүгнэлт гарчээ
Германы эмч нар Украйны экс Ерөнхий сайд Юлия Тимошенкод эмнэлгийн үзлэг хийсэн тайлангаа олны өмнө танилцуулжээ.
Тэд "Ю.Тимошенкогийн нурууны өвчин илаарших боломжтой. Тэр гам сайн барьж, эмчилгээгээ цаг тухайд нь хийлгэж, аль болох тайван байх ёстой. Мөн 51 настай Юлия Тимошенко шоронгийн хүйтэн чийгтэй, харанхуй өрөөнд олон хоног байж эмнэлгийн тогтмол хяналтад ордоггүй байснаас биеийн байдал нь хүндэрсэн. Түүнд агаар салхины солилцоо, нарны тусгал сайтай орчин шаардлагатай" хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сарын 9-нд түүнийг шоронгийн харгалзагч нь зодсоны улмаас бие нь муудсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
Өнгөрсөн сарын 9-нд түүнийг шоронгийн харгалзагч нь зодсоны улмаас бие нь муудсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.