АНУ Ирантай дайтах төлөвлөгөөтэй байна
2012.05.28

АНУ Ирантай дайтах төлөвлөгөөтэй байна

Ираны эсрэг цэргийн ажиллагаа АНУ-ын ирэх оны цэргийн зардлын тухай хуулийн төсөлд багтсан гэж конгрессын гишүүн Деннис Кусинич сэтгүүлчдэд мэдээлэв. Баримт бичгийн дагуу нэлээд удаан үргэлжлэх цэргийн кампанит ажиллагааг эхлүүлэхийн тулд нисэх хүчин ба тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлийг бүс нутаг руу явуулна.АНУ-ын 2013 оны цэргийн зардлын тухай хуулийн төсөл Иранд цэргийн ажиллагаа явуулах заалтыг агуулсан байна. Ираны цөмийн ба цэргийн хэдэн барилга байгууламжийг хоргүй болгох зорилгоор нэлээд удаан цэргийн ажиллагаа явуулж болзошгүй хэмээн баримт бичгийг зохиогчид үзэж байна. Одоо хуулийн төслийг конгрессын төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр оруулжээ. 

Ойрхи Дорнодын орнуудын байдлыг эмх замбараагүй болгосон гаднын хүчний идэвхтэй оролцлого Вашингтонд ашигтай гэж Оросын ШУА-ийн АНУ,Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев хэлээд«АНУ-аас тус бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулж байна. Ливийн байдал болон Сирийн тойрны байдал үүнийг нотлон харуулж байна.

АНУ өөрий нь ажиллагааны уршгаар бий болсон эмх замбараагүй байдлыг өөртэд нь ашигтай болгохыг хичээж, дэлхийд тэргүүлж байгаа Хятад,Энэтхэг улсуудад эрчим хүчний нөөц нийлүүлэхэд шууд бусаар нөлөөлж байна. Эдийн засгийн саад бэрхшээлээс болж тэргүүлэхээ больсон АНУ өрөлдөгчдийг тогтоон барих боломжийг эрж байна» гэв.

Гэвч одоогоор өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулахгүй бололтой. Мөргөлдөөн Орос улстай харилцааг хурцатгах хор холбогдолтой болно гэж Геополитикийн судлалын төвийн захирал Леонид Ивашов хэлээд«Пуужингийн довтолгооноос хамгаалах ба өөр асуудлууд хурцдаж, хүйтэн дайны байдал сэргэнэ. Геополитикийн сөргөлдөөн эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ. Хүйтэн дайн илүү идэвхтэй хэлбэртэй болж мэднэ» гэв.Ирантэй хийх дайн АНУ-д хүнд уршигтай болж мэднэ гэж ардчилсан намыг конгресст төлөөлж байгаа гишүүд үзэж, бүгд найрамдах намаас санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэв. Чухам ардчилсан намынхан сенатэд дийлэнх олонхи суудал эзлэж байгаа учраас хуулийн төслийг өнөөгийн байдлаар нь батлах боломж бараг алга. Түүнээс гадна эл хуулийн төсөлд хориг тавина гэж Цагаан ордон мэдэгджээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.