2012.05.28
Гадаадад сонгууль өгөх иргэдийг энэ сарын 30 хүртэл бүртгэнэ
Манай улсын 130 гаруй мянган иргэд гадаадад амьдарч байгаа бөгөөд тэдний 33 мянга нь хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Гадаадад байгаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол сонгуульд оролцохдоо давхар бүртгүүлэх боломжтой ажээ. Гадаадад байгаа дипломат төлөөлөгчдийн газрууд энэ сарын 30-нд бүртгэлээ хааж бүртгүүлсэн сонгогчдын мэдээллийг санал авах комисст танилцуулах юм. Уг комисс сонгогчдын тухайн нэрсийн жагсаалттай танилцаад дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх юм.
Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг 6-сарын 10-нд тухайн улсынхаа 07.00-20.00 цагийн хооронд авах юм. Дипломат төлөөлөгчийн газар саналыг хураасан даруйдаа битүүмжилсэн хайрцгийг дипломат шуудангаар СЕХ-нд хүргүүлэх ажээ. Одоогоор гадаадад амьдарч байгаа 2000 гаруй иргэн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.