2012.05.29
Бээжинд гурав хоног визгүй аялах боломжтой болно
Бээжин хотын захиргааныхан Хятадын нийслэлд гурав хүртэлх хоног визгүй аялах боломжийг гадаадын жуулчдад олгох тухай хэлэлцэж байгаа талаар “China Daily” мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, албаны хүмүүс энэ алхам жуулчдыг илүү их татахаас гадна Бээжинг дэлхийд нээлттэй хот болгоход тусална гэж итгэж байгаа аж. Ийм дүрэм журам бусад хэд хэдэн хотод үйлчилдэг бөгөөд Шанхайд 48 цаг, групп жуулчдын хувьд Хайнанд 21 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой байдаг байна.
Хятадын Аялал жуулчлалын Академийн ерөнхийлөгч Дай Бин үүнийг тус улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон алхам болно гэж үзсэн бол өөр бусад нь Хятадын олон улсын харилцаа, гадаад худалдаанд нь ихээхэн эерэг нөлөөтэй гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.