2012.06.02

Канадын эрх баригчдад хөлийн тавхай илгээжээ

Канадын эрх баригч Консер­ва­тив намын төв байранд илгээмж  ирсэн бөгөөд нээх үед гадна талд нь бүлэгнэсэн цусны толбо байхыг харжээ. Мөн дотроос нь эвгүй үнэр ханхалж байсан гэнэ. Тэд энэ талаар цагдаа нарт мэдэгдэн, илгээмжийг шинжлүүлэхээр хүлээл­гэн өгсөн байна.


Канадын хууль сахиулагчдын мэдээлснээр ил­гээмж дотор хүний тавхай байжээ. Тэд консерватив намын төв байр­ны ажилчид, цог­цос хадгалах газар болон эм­нэл­гийн ажилчдаас дээрх хэрэгтэй хол­богдуулан мэдүүлэг авч эхэлсэн байна. Дээрх хэрэг гарснаас хэдэн цагийн дараа тодруулбал, лхагва гаригт шилжих шөнө Оттава хотын захад байрлах нэгэн шуудангаас хүрэн өнгийн цаасанд боодолтой илгээм­жийг илрүүлжээ. Цагдаа нарын онцолсноор дотор нь хүний гар бай­сан гэнэ. Энэ удаа илгээмж нь өөр хүнд хандсан байжээ. Харин хууль сахиулагчид аюулгүй байд­лыг хан­гах үүднээс хэнд хандсан болохыг нууцлаад байна.

Түүний зэрэгцээ Мон­реаль хотын овоо­лоос­той хогноос хүний цээжин хэсгийг хийсэн чемоданыг хашаа цэвэр­лэгч эр олжээ. Тэрээр цогцсыг олсон даруйдаа цагдаа нарт ханд­сан байна. Энэ нь Оттава хотод олдсон мөчний хэсгүүдтэй хол­боо­той эсэх талаар хууль сахиулагчид шалгаж эхэлжээ. Мөн тэд гэмт этгээд аллагыг хэрхэн үйлдсэн болон хохирогч мөчлүүлэхээсээ өмнө нас барсан эсэхийг нь тодруу­ла­хаар ажиллаж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.