Мөнгө угаах гэмт хэрэгтэй Монголчууд тэмцэв
2012.05.29

Мөнгө угаах гэмт хэрэгтэй Монголчууд тэмцэв

Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, түүний чиг хандлага, гэмт хэргийн арга хэлбэрийн талаар туршлага солилцох зорилгоор Евразийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг (ЕАГ)-т ажиглагчаар нэгдэн орлоо.Энэхүү бүлэг нь 2003 онд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг (FATF)-ийн харьяа бүс нутгийг хариуцахаар байгуулагдсан бөгөөд Евразийн бүс нутгийн бүх улсад олон улсын терроризмын аюул заналхийллийг багасгах, гишүүн улсын санхүүгийн тогтолцооны ил тод, найдвартай, аюулгүй байдлыг хангах, мөнгө угаахтай тэмцэх олон улсын нэгдсэн дэд бүтцийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх бүлэг юм.


Тус бүлэгт ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг 9 гишүүн, Англи, Итали, АНУ, Япон, ЕАБХАБ, НҮБ-ын МБГХА, Интерпол зэрэг 33 улс, олон улсын байгууллага ажиглагчаар ажиллаж байна.Монгол Улс мөнгө угаах чиглэлээр хэд хэдэн олон улсын конвенцид нэгдэн орж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2006 онд баталсан. Одоогийн байдлаар тус хуулийг энэхүү гэмт хэргийн эсрэг олон улсын стандартад нийцүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.