2012.05.22
Төсвийн төсөөллийг түүхэнд байгаагүй хэмжээгээр баталлаа
Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас зарлаж нийт арван асуудлыг хэлэлцэхээр болсон. Яг одоогийн байдлаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийлээ.
Төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Р.Амаржаргал гишүүн танилцууллаа. Гишүүдийн зүгээс асуух асуулт болон санал хүсэлт гараагүй бөгөөд төслийг батлая гэдэг дээр нийт 42 гишүүний 28 нь зөвшөөрч, 14 гишүүн татгалзсан байна.Ийнхүү Монгол улсын 2014-2015 оны төсвийн төсөөллийг 7.4 их наяд төгрөгөөр баталлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ: Монгол улсын түүхэндээ төсвийн төсөөллийг ийм их төсвийн орлоготойгоор баталж байгаагүй хэмээн хэлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.