Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
2012.02.08

Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай, тэдгээртэй холбогдуулан Төсвийн тухай хуульд өрчлөлт оруулах тухай хуулийн болон УИХ-ын 2011 оны 54, 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Сангийн сайд Д.Хаянхярваа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. 


Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тогтоолын төслийг нэн даруй байнгын хороодоор хэлэлцүүлж, чуулганы хуралдаанаар оруулахаа илэрхийллээ.Төсвийн тодотгол хийхдээ энэ оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг үе шаттай нэмэх хугацааг наашлуулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарчим баримталжээ.

Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг 2012 оны 04-р сарын 01 болон 2012 оны 10-р сарын 01-нд тус тус нэмэх байсан боловч гурван талын хэлэлцээр хийсний дүнд 2012 оны 02-р сарын 01-нээс нэмэх шийдэлд хүрсэн. Энэ асуудлыг төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдье гэж УИХ дахь намын бүлгүүд тохиролцсон юм.

Мөн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж, Тэргүүн шадар сайдын харъяалж байсан агентлагуудыг Шадар сайд болон Хууль зүй дотоод хэргийн сайдад шилжүүлэх болсонтой холбогдуулан Төсвийн тодотголын тухай тогтоолыг өргөн барив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.