Бо Силайн хүүг төрийн хамгаалалтад авчээ
2012.04.26

Бо Силайн хүүг төрийн хамгаалалтад авчээ

Урд хөршийн улс төрийн тавцанд өрнөж буй дуулиан намжаагүй байна.

Тус улсын Ардын намын гишүүн, улстөрч Бо Силайгийн төрсөн хүү Харвардад сурч буй Бо Гуагуаг тус улсын эрх баригчид төрийн хамгаалалтад шилжүүлжээ. Хэдхэн хоногийн өмнө эцэгтээ захидал илгээж "Гэр бүлийн баталгаа гаргаж өгөөч" гэсэн хүсэлтийг тавьсан аж.

Тэгвэл Их Британийн эрх баригчид Хятадын улстөрчийн хүүд төрийн хамгаалалт гаргаж өгчээ.

Дашрамд дурьдахад Бо Силайгийн эхнэр Их Британийн дипломат Нэйл Хэйвудын амь насыг хөнөөсөн хэргээр саатуулагдаад байгаа юм.

Түүнчлэн Бо Силайг авлигал авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгасан хэвээр байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.